Австралийн конгрессын сенатч асан Скотт Лудлам Монгол Улсад айлчиллаа

Австралийн конгрессын сенатч асан, Австралийн Ногоон намын лидер ноён Скотт Лудлам МНН –ын албан  ёсны урилгаар Монгол Улсад айлчлан ирлээ. 

Ноён Скотт Лудламын айлчлалын зорилго нь:

  1. Улс төрийн манлайлал, намын санхүүжилт болон шударга сонгуулийн зохион байгуулалт сэдэвтэй сургалт хийх
  2. Австралийн Ногоон нам болон МНН – ын хамтын ажиллагааг хөгжүүлэх
  3. AREVA – ын Монгол улс дахь уран олборлолтыг зогсоох хүсэлтээ илэрхийлэх 
  4. Оюу – Толгойн төсөлтэй холбоотой хээл хахууль болон улсад төлөх татварын асуудлаар хэвлэлийн бага хурал хийх
  5. МНН – ын Залуу Ногоонтнуудыг хөгжүүлэх хөтөлбөр хамтран батлах
  6. Их Британийн Вант Улсын “The Guardians” сонинд МННын талаар нийтлэл бичих 
  7. МНН – ын санаачилсан “Green Family” төслийг Австралийн Ногоон намтай хамтран хэрэгжүүлэх.

БАЯЛГИЙН ЭЗЭН БАЯЛГАА МЭДЭХ, ШИЙДЭХ ЭРХТЭЙ

Монголын ногоон нам, МАХН, Иргэний зориг ногоон нам, МҮАН зэрэг улс төрийн хүчнүүд нийлж УИХ-д Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тулган шаардах бичгийг хүргүүлж байгаа талаараа гуравдугаар сарын 22-нд мэдэгдсэн билээ. Улс төрийн намууд Үндсэн хуулийн 6-дугаар зүйлийн 6.1-нд заасны дагуу баялгийн эзэн- Монголын ард түмэн,өөрийн баялгийг мэдэх шийдэх эрхтэй гэж заасныг сануулан өнөөдөр /2018.03.30/ дахин хэвлэлийн бага хурал хийлээ.

Намууд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах найман үндэслэлийг танилцууллаа. Тухайлбал, Монголын тал баялгийнхаа эзэн нь биш болсон, Монголын тал ногдол ашиг авах боломжгүй болсон, Үндсэн хууль давсан, олон улсын хууль, хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон гэж үзэж байгаа аж. Мөн усын асуудлыг буруу зохицуулснаас үүдэн Монголын говь нутаг элсэн цөл болон хувирах аюултай нөхцөл бүрдсэн, Хөрөнгө оруулалтын муу жишгийг тогтоосон гэрээ болсон, Ашиг сонирхлын зөрчилтэй гадаадын байгууллагын зөвлөгөөнөөр байгуулсан гэрээ, Зэс хайлуулах буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусгагдаагүй үндэслэлүүдийг баримт нотолгоотойгоор дэвшүүлэн тавьж байгаа юм. Намуудын дарга нарын байр суурийг хүргэж байна.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

– МАХН энэхүү гэрээг хийхээс өмнө УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайд С.Баяр нарт анхааруулж байсан. Ийм ашиггүй муу гэрээ байгуулж болохгүй гэж. Харамсалтай нь гэрээг байгуулсан. Оюутолгойн баялаг бол 400 тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялаг юм. Энэ ордыгоо эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв. Гэхдээ Монголд ямар ч ашиггүй. Монгол Улс өөрийнхөө баялгийг эргэлтэнд оруулахдаа өртэй болох гээд байна. Ямар гэрээ ийм байдаг юм бэ.  Үндсэн хуульд байгалийн баялаг нь  ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэтэл УИХ-ын гишүүд гадаадынханд үйлчилж, луйврын гэрээ байгуулсан. Тухайн үед бид эсэргүүцэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Ч.Сайханбилэг Дубайн гэрээг 2009 онд байгуулахдаа 27-28 жилийн ногдол ашгийг авахаар гарын үсэг зурсан байдаг. Энэ бол зориуд гадныхантай хуйвалдаж хийсэн зүйл. Ажлын байр энэ тэр гээд ам хаах гээд байх шиг байна.Тэгэхгүй ээ. Монгол ажилчдын цалинг нэмэгдүүлэх ёстой, ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Үйлдвэрийг зогсоох биш ажилчдын эрх ашгийн төлөө гэрээг шинэчлэн байгуулж илүү сайжруулах ёстой гэж тэмцэж байгааг та бүхэн ойлгоорой. Монголын хөрсөнд байгаа баялгийг барьцаалж зээл авчихаад өрөө төлж дууслаа ногдол ашгаа өгөхгүй болж байна. Энэ бол гутамшиг шүү. Их хурлын даргатай уулзана. Хэрэв бидэнтэй уулзахгүй бол гадныханд үйлчилж байна гэж үзнэ. Та бүхэн ард түмнээс төлөөлж гарч ирсэн хүмүүс шүү. Та бүхэн яг энэ гэрээг анхаарлынхаа төвөөс битгий гаргаач. Худлаа шоу зохиож, гэрээний асуудлыг өөр тийш нь хандуулж цаг хожих гээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсны хувьд надад тодорхой мэдээлэл таамаг байгаа. Хамаагүй ярьчихвал энэ хүмүүс луйвраа нуучих гээд байгаа учир хамаагүй гаргаж болохгүй байна. Хэрэв одоо УИХ энэ гэрээгээ засч чадахгүй бол бид засгийн эрхэнд гарсны дараа маш хөнгөхөн хурдан засч чадна шүү. Цаг хугацаа алдахгүйн тулд бид одоо тэмцэж байна.

-МҮАН-ын дарга Ц.Цогтгэрэл:

-Манай намын хувьд 2009 онд Оюутолгойн гэрээг цуцлах 34 шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлж байсан. Харамсалтай нь өнөөдөр энэ 34 заалтны нэг нь ч биелэгдээгүй. Энэ гэрээ олон жилийн маргаан дагуулсан хуудуутай гэрээ болсон. Маргах болгонд Монголын нэр хүндийг доош нь татдаг. Хөрөнгө оруулагчдыг битгий ороорой гэж уриалдаг,  Монголоос олсон мөнгөөрөө Монголын нэр хүндийг унагадаг гэрээ болсон. Энэ төсөл өөрөө маш том мега төсөл боловч маш аюултай төсөл болоод байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нэрийг бариад 10-аад компани дэлхий даяар тойроод Монголыг барьцаалж зээл аваад явж байдаг. Маш олон компанийн нэртэй хэн нь хөрөнгө оруулж, хэн нь бодитойгоор ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй будлиантай гэрээ.

-Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Монголын ногоон намын байр суурь бол анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ л Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон гэдгийг илэрхийлж байсан. Энэ гэрээн дээр эмзэглэж байсан зүйл бол байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь усны нөөц  тодорхойгүй байна гэдгийг хэлж байлаа. 10 дахин бага усны нөөцтэй яаж үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бэ гэхэд өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Говийн усны нөөцийг дуусгахаар байна. Усныхаа нөөцийг бий болгосны дараа үйл ажиллагаагаа явуулбал яасан юм бэ гэсэн байр суурийг илэрхийлж гэрээг цуцлахад ач холбогдол өгч байна.

-Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг:

 Бидний хамтарсан мэдэгдэлтэй холбогдуулаад нэмэлт мэдээлэл өгөхөд энэхүү гэрээ нь Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тэр дундаа НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн маш чухал тогтоолыг ноцтой зөрчсөн. 1962 онд НҮБ-аас гаргасан тогтоолд байгалийн баялаг, нөөц нь ард түмний мэдэлд байна гээд биччихсэн байгаа. Тухайн хүн амын сайн сайханд нийцэх ёстой гэсэн шаардлагыг зөрчсөн. Ийм жишгээр олон улсад үүнтэй төстэй гэрээгээ цуцалсан туршлага олон байна.

Эх сурвалж: www.polit.mn

МНН, МАХН, ИЗНН, МҮАН -ын дарга нар Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардав

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар тулган шаардах бичиг гаргав. Энэ талаар МНН, МАХН, ИЗНН,  МҮАН-ын дарга нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

“Оюутолгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилахаар болсон. Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс өнөө маргаашгүй гэрээг цуцлах хэрэгтэй” гэдэг үзэл санаан дор  МНН -ын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр,  МАХН-ын дарга Н.Энхбаяр нар нэгдэв.

Хэвлэлийн хурлын үеэр  тулган шаардах бичгийг үл тоомсорлох аваас өнөөдрийн УИХ ард түмний эрх ашгаас урвасан гэж үзэж, УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлэх болно гэж мэдэгдэв.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг зээл тавьж авсан.  Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байгаа. Өнөөдөр Их хурал шиг адгийн нэр хүндтэй байгууллага монголд байхгүй. Их хурал Оюутолгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. Оюутолгойн гэрээ цуцлагдвал хэн ч гайхахгүй, бүгд ойлгоно. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Та бүхэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү” гэв.

Эх сурвалж: http://unuudur.mn/article/104136 

Буруу тогтолцоог халж, шударга ёсыг тогтооно

МАХН-аас Дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ төсөлд МНН, МҮАН, ИЗНН хамтарч, ажиллахаар боллоо. Дээрх дөрвөн улс төрийн хүчин Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжин,  тунхаг бичигт гарын үсэг зурах арга хэмжээ  боллоо.

МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР: Монголчууд боол шиг амьдарч байгааг эсэргүүцэж байна 

-Энэ арга хэмжээнд дөрвөн намын удирдлагууд, жирийн гишүүд оролцож байна. Өнөөдөр Монгол даяар зарлан тунхаглах бичигт гарын үсэг зурах гэж байна. Орчин үеийн монголчууд өнөөдөр боол шиг, өмч хөрөнгөө булаалгасан байгааг эсэргүүцэж, сурч боловсорч чадахгүй байгааг эсэргүүцэж байна. Шинэ дээд хуулийг баталснаар энэ буруу тогтолцоог халж, шударга ёсыг тогтооно.

МНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.РЕНЧИНПАГМА: Бид эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг болжээ

-Аливаа төрт улс бүрэн эрхэт, тусгаар тогтнож байгааг илэрхийлдэг гурван үндсэн шалтгаан байдаг. Эдгээр нь хүн ам, газар нутаг, төрт улс. Аль нэг нь доройтоход төр сулардаг. Тиймээс аль аль нь чухал. Өнгөрсөн хугацаанд газар нутаг, экологид аюул нүүрлэсэн бол төр засаг тогтолцооны хямралд орсон байна. Тусгаар бүрэн эрхэт улс  байх бүрэн эрх булингартаж байна. Монголчууд бид эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг болжээ. Шилжилтийн үе дууссан уу, бид ардчилсан сайхан нийгэмд орсон уу гэдэгт хариулт өгөх хүн байхгүй.  Бид Монгол нутагтаа сайхан амьдрах ёстой. Парламентад суудалгүй манай дөрвөн нам нэгдэн монгол хүн эх орондоо сайхан амьдрах хуулийн төсөлд нэгдэн, их үйлсийг зорьж байна. Монгол хүний есөн цагаан хүслийг тэтгэх их үйлсэд хамтран зүтгэхээ андгайлж байна.

ИЗНН-ын дарга Д.ГАНХУЯГ: Дүр эсгэсэн дэглэмээс салъя

-Өнөөдөр Монгол хүн ямар нийгэмд амьдраад байна вэ. Монгол хүн хөсөр хаягдан, хилийн чанадад дүрвэж, амьдрахын төлөө харьд боолын ажил хийж байна. Хүн ардаа унтуулсан МАНАН-гийн дэглэм Монголыг Монгол биш болгож байна. Нийгмийг луйвар, хулгай, хүнд суртлын өтгөн манан бүрхжээ. Манай оронд хүнд суртлын төлөө цусгүй дайн өрнөж, ард түмэн үрэгдэж байна. Ултай суурьтай шийдэх шийдэмгий алхмыг хэрэгжүүлэх цаг ирлээ.  Дүр эсгэсэн дэглэмээс бүгдээрээ нэг мөсөн салъя.

Бид Монгол Улсаа өрөнд бариулах биш бусдад ээлээ түгээсэн улс болохыг хүсч байна. Тиймээс Үндсэн хуулиа зоригтой шинэчлэх хэрэгтэй. Ард түмэн хамгаас хүчтэй.

МҮАН-ын дарга Г.ЦОГТГЭРЭЛ: Шинэ дээд хуулиа бүтээхэд хамтдаа зүтгэе

-Бидний монголчууд улстөр, нийгмийн төвлөрсөн тогтолцооноос ардчилалд шилжихдээ  урьдчилан тааварлах бололцоогүй байсан.  Хуулиа судалж, хүчин чадлыг нь бүрэн ашиглах хэрэгтэй гэж ярьж, ухуулж байгаа хүмүүс бол нийгмийн гүнд орж амьдраагүй хүмүүс юм. Өндөр албан тушаал тасралтгүй залрах хувь заяагаа дээдлэн шүтэгчид.  Тэд бол монголчуудыг тулга тойрсон хэрүүл дунд нь амьдруулах гаднын бодлогын гар хөл болгочид юм. УИХ, Засгийн газрын гишүүд нь тэрбумтнуудын албан тушаал болно гэдгийг мэдэж байсан хүн нь бий юу. Томоохон компани, нөлөөлтэй улстөрч болгон архи тамхины бизнес эрхэлдэг, эсвэл томоохон ард эзэмшдэг болно гэдгийг мэдэж байсан уу. Монголын байгалийн баялаг гаднын хөрөнгийн бирж дээр монгол хүний оролцоогүй тоглодож, зуучлагч нь тэрбум тэрбумыг дансандаа хийж байна.

МҮАН  байгуулагдсан цагаасаа үндэсний үзлээр засаглахыг эрхэмлэж ирсэн. Түмэн олны амьдралыг бодох цаг болсныг МАНАН сануулж байна. Эх хуулиа шинэчилж, төрөө төвшитгөн, түмэн олныхоо амьдралыг бодох цаг болсныг УИХ-д суудалтай МАН, АН-д сануулахын хамт засаглалын гаж дон, тогтолцоог засахын тулд төр барьсан бариагүй хэн хүнгүй шинэ дээд хуулиа бүтээхийн төлөө хамтран зүтгэхийг уриалж байна.

“Эрдэнэт Монгол хүний 9 цагаан хүслийг тэтгэх тунхагт “МАХН, МНН, ИЗНН, МҮАН шинэ дээд хуулийн төслийг даяар олноо хэлэлцүүлэхээр хамтран ажиллах болсныг зарлаж, энэхүү тунхаг бичгийг гаргаж байна.
1.Мөнх тэнгэрийн хүчин дор оршиж байгаа ард түмнээ дээдлэх нь Монгол төр, засаг мөнх оршихийн гол баталгаа мөн. Монголын ард түмэн төр, засгийн бүрэн эрхийн суурь юм.
2.Ард түмний сонгосон Үндэсний их хуралдай, Улсын бага хуралдай гэх хоёр парламент хууль баталж, хэрэгжүүлдэг байх. Бат бэх эе эвийг тогтооно.
3.Монгол хүн, гэр бүл өөрийн хүсэл зоригоор эмхлэн байгуулсан төр, засгийн ивээлд байна.
4.Өвгөд дээдсийн амь насаа хайрлалгүй тэмцсэн олсон газар нутгийн баялгийг монгол хүн, өрх бүр, хойч үеийн элбэг дэлбэг амьдралын төлөө зориулна.
5.Ядарч байгаа хүмүүс, ахмад, олон хүүхэдтэй эхчүүдийг хамгаалах БНМУ-ыг цогцлоон байгуулж, ядуурлыг бүрмөсөн арилгана.
6.Төр, засгийн зардлаар залуу үеэ дээд боловсролтой, нарийн мэргэжилтэй болгоно.
7.Төр засгаас эрүүл мэндийн зардлыг бүрэн хариуцна.
8.Залуу гэр бүлийг орон сууцаар хангаж, зардлыг төр засгаас бүрэн хариуцна.
9.Өрхийн амьдралын ачааллыг нуруундаа үүрч байгаа монгол хүн бүр амьдралд хүрэлцэхүйд орлоготой болгоно. Стратегийн ордын нэр дээр иргэн бүрт хувьцаа олгон, гэрчилгээ олгоно гэсэн байна.

Ийнхүү дөрвөн улс төрийн хүчин уг тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.

 Эх сурвалж: http://www.shuud.mn/a/494693

Шилжилтийн засгийн газар байгуулах тухай

Монгол Улс, эдийн засаг, улс төрийн гүн хямралд орж бүх ард түмнийг хамарсан ядууралтай нүүр тулж буй өнөө үед хот суурин газарт экологийн гамшиг газар авч иргэн олон түмний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн тэдний амь насанд нь шууд заналхийлж буй бодит байдалд МНН дүгнэлт хийж дараахь мэдэгдлийг төр засаг, олон түмэн сонгогч нарт хандан 2018 оны 1 дүгээр сарын 8-д мэдэгдэл гаргав.

МНН нь MАХН-тай хамтран ажиллах санамж бичигт гарын зурав.

МНН нь MАХН-ын Түмт, Мянгат, Зуут, Аравтын улсын анхдугаар зөвлөлгөөний үеэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Улс төрийн МАН-АН устаагүй цагт, утааны манан арилахгүй сэдэвт онол практикийн бага хурал

Монголын Ногоон Намын залуу ногоонтнуудын санаачлагаар 2017 оны 12-р сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “Улс төрийн МАНАН устаагүй цагт, Утааны МАНАН арилахгүй” сэдэвт ээлжит онол-практикийн бага хурлаас Монгол Улсын нийт иргэд, бидний хойч үе ирээдүй болох оюутан залуучууддаа, агаарын бохирдолоос болж хохирсон бүх хохирогчид тэдний гэр бүлийнхэнд хандан уриалга гаргав.

Л.Дэлгэрзул, АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн
тэнхим
Агаарын бохирдолоос эрүүл мэндэд нөлөөлөх судалгаа ( энд дарж үзнэ үү )

МАН-АН бүлэглэлтэй тэмцэх, УИХ-ыг тараах тухай

Монголын Ногоон нам 2017 оны 10 сарын 6-ны өдөр МАН-АН бүлэглэлтэй тэмцэх, тэдний гар хөл болсон УИХ -ыг тараах талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд МНН-ын дарга О. Бум-Ялагч болон Нарийн бичгийн дарга Н. Болдбаяр нар оролцож мэдэгдэл хийв.

Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд

Агаар дах хорт бодисууд эхийн хэвлийд байгаа ургийн тархины хөгжилд шууд нөлөөлж, улмаар том болсон хойно нь зан төлөв болон танин мэдэхүйн чадварыг муутгадаг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 тянган хүнд оногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж 2,7 дахин өссөн гэсэн тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар уушгины өрөвсөл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дах шалтгаан болоод байна. 2015 онд 5 хүртэлх насны 435 хүүхэд уушгины өрөвслийн улмаас энджээ. Мөн л агаарын бохирдолтой шууд холбоотой. Агаарын бохирдол нь манай орны төдийгүй дэлхийн олон улс орны хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад бодлогын оновчтой шийдвэр туйлын чухал байна.