ЗАЛУУ НОГООНТНУУД

Манай  дэлхийн өнцөг булан бүрт залуу хүмүүс байгаль орчны унаган төрхийг хадгалахын төлөө, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагааны төлөө тэмцэж байна. Эдгээр залуусыг ЗАЛУУ НОГООНТНУУД гэдэг.

ЗАЛУУ НОГООНТНУУД нэгэн тугийн дор үзэл бодлоороо нэгдэн хамтын хүчин чармайлт гаргаж хүсэл зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэж байна. Тэд бол ногоон хөгжлийг манлайлагчид юм.

Ялангуяй дэлхийн хамгийн том хуурай газар болох Ази тивийн олон улс орнуудад залуу ногоонтнууд эвсэн нэгдэж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр орны залуу ногоонтнуудыг  Ази Номхон далайн бүсийн холбоо(APGF) эгнээндээ нэгтгэдэг.

APYGN бол ногоон улс төрөөр дамжуулан ногоон асуудлыг хөхүүлэн дэмжих залуучуудын үйл ажиллагааны сүлжээ юм.

APYGN-ийн гол зорилго нь ногоон улс төрөөр дамжуулан орон нутаг, бүс нутаг, дэлхийн түвшинд байгаль орчинд ээлтэй хөгжил, аюулгүй байдал, энх тайвны төлөөх үйлсэд манлайлан оролцох боломжийг аль болох олон залуучуудад олгох, тэднийг хүчирхэгжүүлэх, идэвхжүүлэхэд оршино.

МНН-ын дэргэд залуу ногоонтнууд APYGN-д хамрагддаг. Монгол улсынхаа ногоон хөгжил, ногоон ирээдүйн үйлсэд хувь нэмрээ оруулахын хүсэж буй залуучууд бүхэнд  манай хаалга нээлттэй байна.

ЗАЛУУ НОГООНТНУУДЫН  ЭГНЭЭНД НЭГДЭЦГЭЭЕ