Хандив

Улс төрийн намын гишүүд татвар төлөх, хандив өргөхдөө талаар дараах хуулиудын холбогдох заалтыг баримтлана.
2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ
18 дугаар зүйл.Гишүүний татвар, намд өгөх хандив
18.1.Гишүүн намын дүрмээр зохицуулсан хэмжээгээр намд татвар өгч болно.
18.2.Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно. Хандивыг зөвхөн тухайн шатны намын байгууллагын дансаар дамжуулж авна.
18.3.Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно.
18.4.Нам хандивынхаа талаар нийтэд мэдээлж байна.
18.5.Гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна.
18.6.Сонгуулийн үйл ажиллагаанд зориулж намд өргөсөн хандивын асуудлыг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.
18.7.Дараахь этгээдээс хандив авахыг хориглоно:
18.7.1.арван найман насанд хүрээгүй Монгол Улсын иргэн;
18.7.2.төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага;
18.7.3.шашны байгууллага;
18.7.4.олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн;
18.7.5.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд;
18.7.6.тодорхой нэр хаяггүй этгээд;
18.7.7.дампуурсан болон банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;
18.7.8.хуулиар хориглосон бусад этгээд.
18.8.Олон улсын байгууллага болон улс төрийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллага, сантай хамтран зохион байгуулах арга хэмжээ, хэрэгжүүлэх төслийн санхүүжилт энэ хуулийн 18.7.4-т хамаарахгүй.

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
49 дүгээр зүйл.Сонгуулийн хандив
49.1.Сонгуулийн хандив /цаашид “хандив” гэх/ нь дараах хэлбэртэй байна:
49.1.1.мөнгөн;
49.1.2.мөнгөн бус.
49.2.Хандивлагч нь энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна.
49.3.Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно.
50 дугаар зүйл.Мөнгөн хандив
50.1.Мөнгөн хандив дараах хэмжээнээс хэтрэхгүй байна:
50.1.1.иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл;
50.1.2.хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл.
50.2.Иргэн, хуулийн этгээд нь нэг нам, эвсэл болон нэр дэвшигчид жилд зөвхөн нэг удаа хандив өгч болно.
50.3.Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдсэн эвсэлд давхардуулан сонгуулийн хандив өгөхийг хориглоно.
50.4.Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь регистрийн дугаараа банкны гүйлгээний баримтад заавал тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.
50.5.Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.
50.6.Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана.
50.7.Хуулийн этгээд бэлэн мөнгөөр хандив өгөх, хуулийн этгээдээс бэлэн мөнгөөр хандив авахыг нам, эвсэл, нэр дэвшигч, эдгээрийн сонгуулийн штабт хориглоно.
50.8.Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд нь тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна.
50.9.Энэ хуулийн 50.2-т заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан хэмжээний торгууль ногдуулна:
50.9.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
50.9.2.хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
50.10.Энэ хуулийн 50.7, 50.8-д заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:
50.10.1.нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
50.10.2.иргэн, нам эвслийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн штабын удирдлагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.
50.11.Энэ хуулийн 50.2, 50.7-д заасныг зөрчиж авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.
51 дугаар зүйл.Мөнгөн бус хандив
51.1.Мөнгөн бус хандивт дараах зүйл хамаарна:
51.1.1.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх;
51.1.2.үнэ төлбөргүй үйлчилгээ.
51.2.Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө.
51.3.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бичгээр хандивын гэрээ байгуулна.
51.4.Мөнгөн бус хандивын үнэлгээг хандивын гэрээгээр харилцан тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.
51.5.Энэ хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд тусалж байгаа аливаа этгээд нь хөлсгүйгээр ажиллаж байгаа бол уг ажлыг хандивт буюу нэр дэвшигчийн сонгуулийн зардалд тооцохгүй.
51.6.Энэ хуулийн 51.2-т заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:
51.6.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
51.6.2.хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.
51.7.Энэ хуулийн 51.3-т заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
51.8.Энэ хуулийн 51.2-51.4-т заасныг зөрчиж авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.
52 дугаар зүйл. Хандив өгөх, хүлээн авахыг хориглох
52.1.Дараах этгээдээс хандив өгөхийг хориглоно:
52.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;
52.1.2.олон улсын байгууллага;
52.1.3.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
52.1.4.гадаад улсын иргэн;
52.1.5.харьяалалгүй хүн;
52.1.6.арван найман нас хүрээгүй хүн;
52.1.7.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
52.1.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;
52.1.9.Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага;
52.1.10.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.
52.2.Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.
52.3.Хандив өгсөн этгээдийн эрх зүйн байдал нь тодорхойгүй бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.
52.4.Энэ хуулийн 52.2, 52.3-т заасныг зөрчиж, хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив хүлээн авсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээн авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

МНН-ын Хандивын данс:
Голомт банк: 1105054857
Хүлээн авагч: Монголын ногоон нам

 

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?