Ази Номхон Далайн Залуу Ногоонтны сүлжээ

Ази Номхон Далайн Залуу Ногоонтны сүлжээ

(APYGN)

Ази-Номхон Далайн Залуу Ногоонтны сүлжээ (APYGN) нь Ази, Номхон Далайн бүс нутгийн өсвөр үеийнхнийг ногоон үзэлтэй болгон төлөвшүүлж, улс төрийн үйл ажиллагаанд чиглүүлэх зорилготойгоор 2012 онд байгуулагдсан.

APYGN нь Ази Номхон Далайн бүсийн ногоонтнуудын холбооны (APGF) албан ёсны байгууллага бөгөөд түүний удирдамж, зохицуулалт, бусад салбарууд, тухайлбал Конгресс, Зөвлөл, Даян дэлхийн ногоонтнууд, хороод, үйл ажиллагааны хэсэг, форум зэрэгтэй нягт хамтран ажилладаг юм. APYGN нь орон нутгийн, бүс нутаг, дэлхийн түвшинд байгаль орчинд ээлтэй хөгжил, аюулгүй байдал, энх тайванг хангахад аль болох олон залуучуудыг хамруулах, хүчирхэгжүүлэх, идэвхжүүлэх зорилготой.

APYGN нь экологийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, үндэстний ардчилал, энх тайван, ногоон улс төрийн зарчимд тулгуурлан зорилгоо биелүүлэх чин хүсэлтэй залуучуудын нэгдэл юм. Үүний гол зорилго нь Даян Дэлхийн Ногоонтнуудын уриаг удиртгал болгон Ногоон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ардчиллын хүндэтгэн дээдэлж, ногоон улс төр дэх залуучуудыг урамшуулах, эрх мэдэл олгох, хөхиүлэн дэмжих явдал юм.

Ази Номхон Далайн орнуудын Ногоонтнуудын сүлжээ (APGN) -ийн албан ёсны салбарын хувьд APGN-ийн жилийн төсөв болон бусад нөөцийг APYGN-ийн үйл ажиллагаа, хөтөлбөр, оролцоог дэмжих зорилготой санхүүжилт юм.

APYG-ийн товч түүх

2013
APYGN-ийн залуу ногоонтнууд (YG) -ийг APGF гишүүн орнуудаас санал болгож энэхүү сүлжээнд идэвхитэй оролцуулахыг уриалсан юм. Энэхүү уриалгыг хүлээн авч идэвхи санаачлагатай оролцож байгаа улсууд бол Монгол, Энэтхэг, Тайвань, Австрали, Шинэ Зеланд байлаа. Энэ нь APYG группыг үүсгэх хамгийн чухал хүчин зүйлс болж дэмжигдсэн бөгөөд тус  сүлжээг үүсгэсэн байна. Улс төрийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлж, залуу улстөрчдийг ногоон үзэл баримтлалтай байхад анхаарлаа хандуулахыг хүсч байгаа нь нам дагнасан хүчтэй үзэл баримтлалгүй улс төрч байхаас хамгаалж, байгаль орчны төлөө гэсэн сэтгэлтэй залуучуудыг дэмжиж ажиллах нь одоо байгаа тогтолцооноос  ялгагдах хамгийн чухал ялгаа юм. APYGN нь бүсийн орнуудын залуучуудад улс төрд оролцох боломжийг олгох, дэмжихэд  хамгийн их анхаарал тавьдаг байгууллага юм.

Эхлээд Япон, Пакистаны залуучуудаас энэхүү санаа нь гарсан боловч тэд өөрсдийн улсынхаа ногоон намуудын гишүүн биш, харин зөвхөн байгаль орчны хамгаалалын ажилд илүү анхаарч байсан нь тэдний оролцоо богино хугацаанд замхран үгүй болсон түүхтэй. Эдгээр ззалуучууд  Skype-ээр уулзалтаа хийж тэмцэл хөдөлгөөнөө өрнүүлэх талаар зөвлөлдөж зарим дундын шийдвэрийг имэйлээр хэлэлцэх замаар шийдэж байлаа. Ингээд тэд  2013 онд Facebook хуудсаа нээж байсан байна.

2014
Энэ жил бид  Ази Номхон далайн бүсийн залуу ногоонтнууд (APYG)-ын чиглэл хийх ажлын талаар Keli Yen-ээр удирдуулсан групп ажиллаж эхэлсэн. Конгрес болон түүний цаашдын хэтийн төлөвийг хэлэлцэж залуучуудын оролцоог нэмэгдүүлэх талаар ажиллаж байна.  Тус групп нь Австрали, Монгол, Филиппин улсаас APYG-тэй холбоотой ажиллаж, “алсын хараа / зорилтот түвшин” -ийг дахин боловсруулах гэж оролдсон боловч тохиролцоонд хүрч чадсангүй. MJ нь Камбож, Бангладешт залуу ногоонтнуудын сүлжээг байгуулахаар ажиллаж байсан бөгөөд тэрээр эдгээр улс орнуудад сайн холбоос үүсгэж, туршлагаасаа хуваалцахад баяртай байх болно гэж хэлж байжээ.

2015
MJ бүлгийн гол анхаарал болох Конгресс дээр стратегийн алсын хараатай болж байна гэж мэдэгдсэн. Тэрбээр бусад APGF-ийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн дундаас залуу ногоонтнуудыг идэвхижүүлж өөрийн төлөөллийг конгресст илгээх болно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь Залуу ногоонтнуудын нөлөөлөл өссөн, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх боломж бүрдсэн жил боллоо.

Ази Номхон Далайн бүлгүүдийн Глобал Залуу Группын талаарх товч мэдээлэл:

2013 онд Даян дэлхийн Залуу Ногоонтнууд (GYG)-ын зүгээс албан ёсоор APYG-ээс тус бүс нутгийн төлөөлөгчид өөрсдийн хороон дээр сууж байхыг хүссэн байна. 2015 оны 1-р сарын сүүлчийг хүртэл нэр дэвшүүлэх эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэн GYG-д нэр дэвшигчдийн мэдээллийг илгээсэн байна. Дөрвөн залуу ногоонтон нэр дэвшсэн.

  1. Daisy Elloran – Philippines (daisyelloran05@gmail.com)
  2. Zane McCarthy – New Zealand (zanemccarthynz@gmail.com)
  3. Mansur Ahmad – Bangladesh (engineermansur@gmail.com)

APYGN-д одоогоор дотоод шинэчлэлт явагдаж байгаа бөгөөд гишүүд Сригдха, Жанмжай, Риви нар оролцож, сүлжээний үйл ажиллагааг идэвхижүүлэх, илүү өргөн хүрээнд ажиллахын тулд олон жилийн турш идэвхгүй байсан Skype-ийн хурлыг зохион байгууллаж байнгийн үйл ажиллагаатай ажиллаж эхэллээ.

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?