”Ус” Үндэсний хөтөлбөр

24 дүгээр тогтоолын хавсралт НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1.Монгол Улсын усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр  608,000 сая шоо метр ба үүнд 34,600 сая шоо метр гол, мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900 сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр газрын доорх усны нөөц тус тус багтана. Усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь ор

ОЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2001 оны 248 дугаар тогтоолын хавсралт Нэг. Ой, модны салбарын өнөөгийн байдал Манай орны ой нь Төв Азийн хээр цөл, зүүн Сибирийн их тайгын зааг дээр дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан бөгөөд гол мөрний усыг зохицуулах, цуглуулах, хөрсийг элэгдэл, эвдэрлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгаалалтын өнд

Дэлгэрэнгүй

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл 1. Нэр томъёо Энэхүү хөтөлбөрт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 1.1. Цөлжилт гэж НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид ”уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг олон янзын хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газрын доройтол болох”-ыг тодорхойлсныг; 1.2. Цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах гэж цөлжих эрсдэлтэй газар нутгийг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, элсний нүүдлийг зогсоох, уул уурхайн нөхөн сэргээлт хийх, тариалангийн талбайн

Дэлгэрэнгүй

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 98 Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, Агаарын тухай хуулийн 6.1.1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсуга

НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хавсралтаар баталсугай. 2.“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Тогтвортой хөгжлийн үндэсний хороо /Н.Алтанхуяг/-нд үүрэг болгосугай: 1/“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхлэх; 2/“Ногоон хөгжлийн бодлого”-д тусгагдсан зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг

Дэлгэрэнгүй