Монгол Улсын агаарын бохирдолт

Дэлхий даяар олон хотууд агаарын бохирдолт, хорт хийтэй нүүр тулаад байгаа билээ. Харин Монгол Улсын нийслэл хамгийн их агаарын бохирдолттой цөөхөн хэдхэн газрын нэг болж хүнд асуудалтай амьдарсаар байна. Энэ асуудал уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой юм.

Монгол Улс аль хэдийнээ 2,2 градусаар дулаарсан бөгөөд жил бүр орон нутгаас уламжлалт нүүдлийн амьралын хэв маягаа орхиж утаа хорт хийгээр дүүрэн нийслэл хотод ирж сууршиж, нийт хүүхдүүдийн 90% нь өдөр бүр хортой агаараар амьсаглаж байна.

Сэтгүүлч Stephanie Hegarty, Зураглаач: Paul Ivan Harris

Монголын Ногоон намын хүндэт гишүүн Галтайхүү Баян-Өлгий аймагт ажиллав

Монголын Ногоон намын хүндэт гишүүн Галтайхүү Баян-Өлгий дах нутгийнхаа Урайнхайн зон олонд тусламжийн сэтгэлээ өргөв. Монголын ногоонтнууд үргэлж сайн үйлсийн төлөө хамтран ажиллахад бэлэн байдаг бөгөөд зөв хандлагатай, сайхан сэтгэлтэй хүмүүсээс бүрдэж улам хүчирхэгжиж байна. Намын хамт олноос нь талархаж бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлэе.

 

Төрийн удирдлагын төлөвлөлтийн ач холбогдол сэдэвт онол практикийн бага хурал

МНН нь улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр гол чухал асуудлуудыг тодорхойлон эрдэмтэн, судлаачид, залуу ногоонтнууд, эмэгтэйчүүдийн сүлжээтэй хамтран онол практикийн бага хурлыг сар бүр амжилттай зохион байгууллаж ирсэн билээ. 2019 оны төлөвлөгөөний дагуу 1 дүгээр сард Төрийн удирдлагын төлөвлөлтийн ач холбогдол сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн онол практикийн бага хуралд:

Судлаач Н. Итгэл Монгол Улсад урт хугацааны нийгмийн төлөвлөлт хэрэгжүүлж байсан тухай сэдэвт илтгэл тавив.

Байгаль орчны судалгааны хүрээлэн ТББ-ын судлаач Ш. Дагва Хүнд үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлөвлөлт сэдэвт илтгэл тавив.

ШУА-ын Газар зүй, геологи төслийн ажилтан Т. Энэбиш Монгол Улсад урт хугацааны эдийн засгийн төлөвлөлт сэдэвт илтгэл тавив.

МНН-ын нийслэлийн намын хорооны дарга Н. Анхбаяр Хүн ам, хөдөлмөрийн нөөцийн тэнцлийн гүйцэтгэл, төлөвлөлтийн асуудал сэдэвт илтгэл тавив

МНН-ын дарга О. Бум-Ялагч “Төлөвлөгөөт эдийн засгийн талаар МНН-ын баримтлах байр суурь” сэдэвтэй илтгэл тавив.

 

APGF-ын эмэгтэйчүүдийн сүлжээний дадлагажуулалтын 7 хоног эхэллээ.

APGF-ын эмэгтэйчүүдийн сүлжээний хамтран удирдагчаар МНН-ын эмэгтэйчүүдийн тэргүүн Т. Саруул сонгогдон ажиллах болсонд Монголын ногоонтнуудын нэрийн өмнөөс баяр хүргэе.

Майварын (Maiwar) тойргийг төлөөлөн парламентад сонгогдсон Парламентын гишүүүн Michael Berkman-тай хамт

Protester Fall-д

APGF-эмэгтэйчүүдийн сүлжээний хамтран удирдагч, МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээний тэргүүн Т. Саруул

APGF-ын төлөөлөгчид болон Австралийн ногоон намын дэмжигчидийн хамт

APGF-эмэгтэйчүүдийн сүлжээний хамтран удирдагч, МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээний тэргүүн Т. Саруул бүсийн эмэгтэйчүүдийн их чуулганыг Монгол Улсад хийх хүсэлтээ албан ёсоор илэрхийлж консулуудын хурлаар дэмжигдэв

МНН-ын эмэгтэйчүүдийн зүгээс APGF-д өгсөн хандивыг Австралийн ногоон намын олон улсын асуудал хариуцсан ерөнхий зохион байгуулагч Michelle Sheader-т гардуулж, дурсгалын бэлэг болгон Монгол улсын байгалийн үзэсгэлэнт газруудын зургийн цомог бэлэглэв.

APGF-оос зохион байгуулсан сонгуулийн үйл явцтай танилцах дадлагын хөтөлбөрт Монгол, Непал, Соломон арлын улсууд оролцож байгаа ба 12 дугаар сарын 11-ээс 12 дугаар сарын 17-ны хооронд үргэлжилнэ.

APGWN, МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээг төлөөлөн Т. Саруул Queensland мужаас сонгогдсон сенатор Larissa Waters, Майварын (Maiwar) тойргийг төлөөлөн парламентад сонгогдсон Парламентын гишүүүн Michael Berkman ажлын албанд дадлага хийлээ.

Сенатор Larissa Waters-ын хамт

 

 

Ази Номхон далайн бүсийн ногоонтнуудын (APGF) консул болон удирдах албан тушаалтнуудын хурал эхэллээ.

Ази Номхон далайн бүсийн ногоонтнуудын (APGF) консул болон удирдах албан тушаалтнуудын хурал 2018 оны 12 сарын 8-10 ны өдрүүдэд Австрали улсын Brisbane хотноо хуралдаж эхэллээ.  Тус хурлаар бүсийн энх тайван, экологи, ардчилал, ногоонтнуудын уриа болон улс төрийн хамгаалалт, дэмжлэгийн талаар хэлэлцэж баталлаа. Мөн залуу ногоонтнууд болон эмэгтэйчүүдийн сүлжээг идэвхижүүлэх талаар хэлэлцэж хамтран ажиллахаар болов. МНН нь бүсийн хэмжээний уулзалт, залуу ногоонтнуудын хамтарсан аялал, эмэгтэйчүүдийн их чуулган зэрэг томоохон ажлуудыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж дэмжигдлээ. Тус хурлаар Ази Номхон далайн бүсийн ногоонтнууд (APGF) -аас Даян дэлхийн ногоонтнуудын хуралд нийт 6 төлөөлөгч сонгогдон ажиллахаар боллоо. МНН-ын гадаада харилцааны нарийн бичгийн дарга Н. Болдбаяр APGF-ээс Даян дэлхийн ногоонтнуудын төлөөлөгчөөр сонгогдон ажиллах боллоо.

APGF-ын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын консул, МНН-ын гадаад харилцааны нарийн бичгийн дарга Н. Болдбаяр

APGF-ын эмэгтэйчүүдийн сүлжээний хамтран удирдагч, МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээний тэргүүн Т. Саруул

Н. Болдбаяр, APGF-ын залуу ногоонтнуудын төлөөлөгч RIWA Fahed-Ghawi (Лебонын ногоон нам), Т. Саруул

APGF-ын залуу ногоонтнуудын төлөөлөгч Snighda Tiwari (Энэтхэгийн ногоон нам)

МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээний тэргүүн Т. Саруул, APGF-ын ерөнхий удирдагч Penny Allman-Payne (Австралийн ногоон нам), APGF-ын нарийн бичгийн дарга Metiria Turei (Шинэ Зеландын ногоон нам)

APGF-ын санхүүгийн удирдагч Bob Hale (Австралийн ногоон нам)

Keiko Ogata /Японы ногоон нам/

APGF-ын эмэгтэйчүүдийн сүлжээний удирдагч Rachana Shrestha /Непалийн ногоон нам/

Kusnadi Oldani /Индонезийн ногоон холбоо/

Imad S. Farhat /Лебоны ногоон нам/

Шинэ Зеландын залуу ногоонтоны төлөөлөл /урилгаар оролцов/

Muhammad Khursheed Alam /Пакистаны консул/

Nancy Wang, Pan Hanshen /Тайваны Мод нам/

Sri Wahyuni /Индонезийн ногоон нам/

Ak Alhamdani /Иракын ногоон намын дарга/

Rose Read /Австралийн консул/

Cha Haisua Maitau /Соломон арлын ногоон намын нарийн бичгийн дарга/

Lilian Motup /Папуа Шинэ Гвинейн ногоон намаас урилгаар оролцов/

Mansur Ahmed /Бангладешийн ногоон намын дарга/, Neildeva Despendya Putri /Индонезийн ногоон намын залуучуудын тэргүүн/

Vinod Nautiyal /Энэтхэгийн ногоонтнуудын тэргүүн/

МНН-ын тугтай хамт дурсгалын зураг татуулав

Lennox Head-ийн орон нутгийн олон нийтэд зориулсан төв байранд үргэлжилж байна.

Австрали улсын Lennox Head-д  APGF- ийн төлөөлөгчдийн уулзалт орон нутгийн олон нийтэд зориулсан оффист 3 хоног үргэлжилэн  явагдаж байна. Тус уулзалт, сургалтанд дараах илтгэлүүд хийгдэж маш их ач холбогдолтой болж байна.

Tamara Smith  (Нэр дэвшигч)  туршлага хуваалцаж илтгэл тавив

 

 

Delta Kay (Нутгийн уугуул иргэн, далайн эрэг хамгаалалтын тэргүүн)

Carol Perry,  Улс төрийн намуудын дотоод, гадаад маргааныг шийдвэрлэх тухай маш сонирхолтой бүрэн хэмжээний илтгэл, сургалт зохион явууллаа.

Craig Mason МНН-тай хамтран Монгол Улсад 10 хоногийн Дижитал сонгуулийн компанит ажлын тухай сургалт зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтын ач холбогдол, боломжийн талаар МНН-ын жишээн дээр тулгуурлан төлөөлөгч, зочидод танилцууллаа.

 

Stewart Jackson (Сиднейн Их сургуулийн улс төр судлалын танхимын профессор) Улс төрийн хандлага, төлөвшил, иргэн төвтэй улс төр сэдвээр илтгэл тавив.

Gender Equity tool: Хүйсийн тэгш харилцааны талаарх хэлэлцүүлэг илтгэлүүд тавигдав. Австралийн олон улсын харилцааны консул Vivian Glance Sexual Harassment Policy сэдэвтэй илтгэл тавив.

МНН-ын эмэгтэйчүүдийн тэргүүн Т. Саруул олон улсын этэгтэйчүүд ба Монгол эмэгтэйчүүд сэдэвтэй илтгэл тавив.

Тайваны Мод намын төлөөлөгч Nancy Wang тайваны улс төрд эмэтгэйчүүдийн идэвхи сэдэвтэй илтгэл тавив.

APGF-ийн эмэгтэйчүүдийн сүлжээний зохицуулагч Rachana Shrestha холбооны үйл ажиллагаа хэтийн зорилго, зорилтын талаар илтгэл тавив.

 

Nightcap National park -д Protester Fall буюу ой хамгаалах хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцав

Австрали улсын Nightcap National park -д Protester Fall буюу ой хамгаалах хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцаж, байгаль дэлхийгээ унаган байдлаар нь хэрхэн хамгаалж, тэмцэж байгаа талаар танилцав

Ian Cohen (Тус мужид Австралийн Ногоон намаас сонгогдсон анхны сенатор).

Sue Higginson (Lismore мужын сонгуульд нэр дэвшигч, ой хамгаалах төвийн захирал, хуульч) нартай уулзаж үйл ажиллагаа, туршлагатай нь танилцав.

МНН-ын Эмэгтэйчүүдийн тэргүүн Т. Саруултай хамт дурсгалын зураг татуулав.

 

 

Австрали Улсын Queensland мужын Парлиаментийн ордонд сонгуулийн үйл ажиллагааны тухай сургалтанд оролцов.

Ази Номхон далайн бүсийн ногоонтнуудын төлөөлөгчид 2018 оны 11 сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Австрали улсын Brisbane хотноо уулзалт, сургалт зохион байгуулж байгаа билээ. Энэхүү төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд Австрали улсын Queensland мужын Парлиаментийн ордонд ээлжит сургалтаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаа, иргэдийн төлөөлөгчийн хийж буй ажил, зорилго, ажиллах арга барил, туршлагаас суралцаж, мужын сенатор Michael Berkman- тай уулзалт зохион байгууллаа.

Queensland мужын Ногоон намаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч Jonathan Sri өөрийн туршлагаасаа хуваалцав.

 

 

 

 

 

 

 

Дижитал сонгуулийн компанийн давуу тал болон туршлагаа хуваалцаж Австралийн Ногоон намын сонгуулийн менежер John Meyer илтгэл (Communication Strategy) тавив. Тэрээр одоо Michael Berkman-ын оффист ажиллаж байна.

Queensland мужын сенатор Michael Berkman сонгуулийн компанийн үйл ажиллагаа, хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар илтгэл тавив

 

 

 

 

 

 

 

Парлиаментийн ордонд APGF- консулууд дурсгалын зураг татуулав.

 

 

 

 

Ази-Номхон далайн бүсийн ногоонтнуудын уулзалт

Монголын ногоон нам, 2017 оноос эхлэн Ази-Номхон далайн бүсийн ногоонтнуудын холбооны гишүүн 11 улсын (Монгол, Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Тайвань, Пакистан, Непали, Лебон, Соломон арал, Индонез) 14 намыг удирдах 3 улсын нэгээр шалгаран амжилттай ажиллаж байна. Энэхүү эрхэм үүргийнхээ хүрээнд Австрали улсын Queensland-Brisbane хотод зохион байгуулагдаж буй албан уулзалтанд МНН-ын гадаад харилцааны асуудал хариуцсан Н. Болдбаяр, МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээний тэргүүн Т. Саруул нар урилгаар оролцож байна.

Тус хурлаар бүс нутгийн ногоонтнуудын төлөөлөгчид мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Австралийн ногоонтнуудын амжилтаас суралцах, конгресийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, туршлага солилцох, оюутан солилцох хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүч, сонгуулийн үйл ажиллагаа, түүний зохион байгуулалт, хандив, намын санхүүжилт босгох, бүсийн манлайлагч залуучуудыг сургах тусгай хөтөлбөр  зэрэг олон чухал асуудлуудыг 2018 оны 12 сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 сарын 10 хүртэл нийт 10 хоног хэлэлцэх болно.

Австрали Улсын Queensland- ын унаган үндэстэний төлөөлөлтэй дурсгалын зураг татуулав

МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээний тэргүүн Т. Саруул Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өрнүүлсэн 1$ аянаас цугалсан хандив болон Монгол Улсын тухай номыг хандивийн хүлээн авалтын үеэр Австралийн Ногоон намын үндэсний хэмжээний гадаад харилцаа хариуцсан зохицуулагч Michelle Sheather-т гардуулав. Тэрээр МНН-ын эмэгтэйчүүдээр бахархаж, талархаж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Австрали Улсын дээд танхимын сенатор хатагтай Larissa Waters -тай уулзаж туршлага солилцов. Монголын эмэгтэйчүүдийн сүлжээг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Австралийн ногоон намын Claire Ogden нийгтийн хөдөлгөөн, түүний үйл ажиллагаа, стратеги, туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөлгөө, санаанууд өгөв

 

ZERO WASTE төсөл

Монголын Ногоон намын зүгээс нийгэм эдийн засгийн олон асуудалд шинэлэг технологи болон зөв шийдэл үргэлж хайж эрэлхийлж эх орондоо нэвтрүүлэхийн төлөө ажилладаг билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд хөрсний бохирдолыг бууруулах, нийгэм эдийн засагт маш их ач холбогдолтой ZERO WASTE шийдлийг Японы Ногоонтнуудтай хамтран  Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна.