Ази-Номхон далайн бүсийн ногоонтнуудын уулзалт

Монголын ногоон нам, 2017 оноос эхлэн Ази-Номхон далайн бүсийн ногоонтнуудын холбооны гишүүн 11 улсын (Монгол, Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Тайвань, Пакистан, Непали, Лебон, Соломон арал, Индонез) 14 намыг удирдах 3 улсын нэгээр шалгаран амжилттай ажиллаж байна. Энэхүү эрхэм үүргийнхээ хүрээнд Австрали улсын Queensland-Brisbane хотод зохион байгуулагдаж буй албан уулзалтанд МНН-ын гадаад харилцааны асуудал хариуцсан Н. Болдбаяр, МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээний тэргүүн Т. Саруул нар урилгаар оролцож байна.

Тус хурлаар бүс нутгийн ногоонтнуудын төлөөлөгчид мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Австралийн ногоонтнуудын амжилтаас суралцах, конгресийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, туршлага солилцох, оюутан солилцох хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүч, сонгуулийн үйл ажиллагаа, түүний зохион байгуулалт, хандив, намын санхүүжилт босгох, бүсийн манлайлагч залуучуудыг сургах тусгай хөтөлбөр  зэрэг олон чухал асуудлуудыг 2018 оны 12 сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 сарын 10 хүртэл нийт 10 хоног хэлэлцэх болно.

Австрали Улсын Queensland- ын унаган үндэстэний төлөөлөлтэй дурсгалын зураг татууллаа.

МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээний тэргүүн Т. Саруул Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өрнүүлсэн 1$ аянаас цугалсан хандив болон Монгол Улсын тухай номыг хандивийн хүлээн авалтын үеэр Австралийн Ногоон намын үндэсний хэмжээний гадаад харилцаа хариуцсан зохицуулагч Michelle Sheather-т гардуулав. Тэрээр МНН-ын эмэгтэйчүүдээр бахархаж, талархаж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Австрали Улсын дээд танхимын сенатор хатагтай Larissa Waters -тай уулзаж туршлага солилцов. Монголын эмэгтэйчүүдийн сүлжээг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Австралийн ногоон намын үндэсний хэмжээний санхүүжилт хариуцсан Susan Griffiths Sussems хэрхэн санхүүжилт босгох тухай сонирхолтой илтгэл тавив. МНН-тай хамтран сургалт зохион байгуулах, хандив цугдлуулах техникийн болон стратегийн талаар системтэй хамтран ажиллах болно гэдгээ албан ёсоор илэрхийллээ.

Австралийн ногоон намын Claire Ogden нийгтийн хөдөлгөөн, түүний үйл ажиллагаа, стратеги, туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөлгөө, санаанууд өгөв.

 

 

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?