ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР, ЯЛАНГУЯА УСНЫ ШУВУУД ОЛНООР АМЬДАРДАГ ОРЧНЫ ТУХАЙ КОНВЕНЦИ

Рамсар хот, 1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД

Хүн ба хүрээлэн буй орчны харилцан хамаарлыг хүлээн зөвшөөрч;

Ус, намгархаг газар нь усны горим болон ургамал ба амьтны аймаг, ялангуяа усны шувуудын амьдрах орчны экологийн зохицуулагч болдог үндсэн үүрэгтэйг харгалзан;

Ус, намгархаг газар нь эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, чөлөөт амралтын дахин нөхөн сэргээхэд туйлын бэрхшээлтэй үнэт нөөц баялаг мөн болохыг ухамсарлан;

Ус, намгархаг газрын ашиглалт, түүнээс үүдэн гарах хор хохирол нөлөө ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгааг таслан зогсоохыг эрмэлзэн;

Усны шувууд улирлаар хил дамнан нүүдэллэгч учир түүнийг олон усны нөөц

баялгийн нэгэн адил үзэх ёстойг хүлээн зөвшөөрч;

Ус, намгархаг газар, түүний ургамал ба амьтны аймгийг хамгаалах алсын хараатай үндэсний бодлого нь олон улсын зохицуулалттай үйл ажиллагаатай хослон хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байж;

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенцийн хувьд ус, намгархаг газар гэдэгт байгалийн ба хиймэл, байнгын ба түр зуурын, урсгал ба тогтмол, цэнгэг ба шорвог ус, намаг, балчиг, хүлэр намаг бүхий газрууд болон далайн татлагынхаа үеэр 6 метрээс илүүгүй гүнтэй далайн эргийн ус бүхий газрыг хэлнэ.

2.Энэхүү Конвенцийн хувьд усны шувуу гэдэг нь экологийн хувьд ус, намгархаг газраас шууд хамааралтай шувууг хэлнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Тал тус бүр өөрийн нутаг дэвсгэр дэх олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын Жагсаалтыг /цаашид “Жагсаалт” гэх/ гаргах бөгөөд түүнийг энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан Товчоо хариуцан хөтөлнө. Тухайн ус, намгархаг газрын хил хязгаарыг тус бүрд нь нарийвчлан тогтоож, газрын зураг дээр тэмдэглэх бөгөөд үүнд ус, намгархаг газартай хил залгаа эрэг хавийн болон эргийн бүс, эсвэл арал мөн ус, намгархаг газрын хил хязгаар дотор багтаж буй татлагынхаа үеэр 6 метрээс илүү гүнтэй далайн холбогдох бусад газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг газрыг мөн хамруулж болно.

2.Олон улсын ач холбогдлыг нь экологи, ургамал ба амьтны аймаг, цэнгэг усны амьтан, ургамал, бичил биетэн, гидрологийн нөхцөл зэргийг нь харгалзан Жагсаалтад сонгон оруулна. Гэхдээ аль ч улиралд усны шувуу амьдардаг олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрыг эн тэргүүнд сонгон авна.

3.Ус, намгархаг газрыг ийнхүү Жагсаалтад оруулснаар тухайн ус, намгархаг газар оршдог Хэлэлцэн тохирогч Талын бүрэн эрхт байдлыг хөндөхгүй.

4.Хэлэлцэн тохирогч Тал тус бүр энэхүү Конвенцид гарын үсэг зурах, эсхүл 9 дүгээр зүйлийн дагуу түүнийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай баримт бичгийг гардуулан өгөхдөө дор хаяж ус, намгархаг нэг газрыг Жагсаалтад оруулсан байна.

5.Хэлэлцэн тохирогч аль ч Тал өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газрыг Жагсаалтад шинээр нэмэн оруулах, Жагсаалтад орсон ус, намгархаг газрын хил хязгаарыг өргөтгөх, эсхүл тухайн Улсын зайлшгүй ашиг сонирхолын үүднээс Жагсаалтад орсон ус, намгархаг газрын хил хязгаарыг багасгах эсхүл бүрмөсөн хасуулах эрхтэй байна. Энэ тохиолдолд 8 дугаар зүйлд заасан үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага, эсхүл Засгийн газарт аль болох түргэн мэдэгдэнэ.

6.Хэлэлцэн тохирогч Тал тус бүр өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газрыг Жагсаалтад оруулах, эсхүл энэ талаар Жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулахдаа нүүдлийн усны шувуудын нөөцийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглах талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлана.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Талууд Жагсаалтад орсон улс, намгархаг газрын хамгаалалтыг сайжруулах, өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газар нутгийг зохистой ашиглах талаар өөрсдийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

2.Хэлэлцэн тохирогч Тал тус бүр Жагсаалтад орсон өөрийн газар нутаг дэвсгэр дээрх ус, намгархаг газрын экологийн байдал нь техник, технологийн хөгжил, бохирдолт болон хүний бусад үйл ажиллаганаас шалтгаалан жагсаалтад орох үеийнхээс өөрчлөгдсөн, өөрчлөгдөж байгаа, өөрчлөгдөх хандлагатай байгаа бол энэ тухай нэн даруй мэдэгдэх талаар зохих арга хэмжээ авна. Энэ тухай мэдээллийг 8 дугаар зүйлд заасан Товчооны үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага эсхүл Засгийн газарт аливаа нэг саадгүй шууд дамжуулна.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Тал бүр ус, намгархаг газар болон усны шувуудын хамгаалалтыг сайжруулах үүднээс тухайн газар Жагсаалтад орсон эсэхээс үл хамааран байгалийн нөөц газар буй болгон зохих хамгаалалтаар хангах арга хэмжээ авна.

2.Хэлэлцэн тохирогч Тал улс орныхоо зайлшгүй ашиг сонирхолын үүднээс Жагсаалтад орсон ус, намгархаг газрын хил хязгаарыг багасгах эсхүл Жагсаалтаас бүрмөсөн хасуулах тохиолдолд тухайн газрын нөөц баялгийн хомсдолийг нөхөн сэргээх боломжтой арга хэмжээ авах, тухайлбал ус, намгархаг газар болон усны шувуудыг хамгаалах зорилгоор тухайн нутаг дэвсгэрт буюу амьдрах орчинд нь зохицох өөр газар нутагт байгалийн нөөц газар буй болгох зэрэг арга хэмжээ авна.

3.Хэлэлцэн тохирогч Талууд ус, намгархаг газар, тэр орчмын ургамал ба амьтны аймгийн талаар судалгаа, шинжилгээний ажил хийх, баримт мэдээ болон хэвлэл, нийтлэл харилцан солилцохийг дэмжинэ.

4.Хэлэлцэн тохирогч Талууд тохиромжтой гэж үзсэн ус, намгархаг газрын усны шувуудын тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг удирлага зохион байгуулалтаар дамжуулан гүйцэтгэнэ.

5.Хэлэлцэн тохирогч Талууд ус, намгархаг газарт судалгаа, шинжилгээ, менежмент, харуул хамгаалалтын ажил эрхлэх хүмүүсийг сургалтанд хамруулах ажлыг гүйцэтгэнэ.

ТАВДУГААР ЗҮЙЛ

1.Ус, намгархаг газар нь нэгээс илүү Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрийг хамарсан буюу усны систем нь хэд хэдэн Хэлэлцэн тохирогч Талуудыг хамарч байвал эдгээр Талууд конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх талаар өөр хоорондоо зөвлөлдөнө. Хэлэлцэн тохирогч Талууд ийм ус, намгархаг газар, түүний орчмын ургамал болон амьтны аймгийг хамгаалах, өнөө болон ирээдүйн бодлого, зохицуулалтыг харилцан дэмжиж, энэ талаар хүчин чармайлт гаргана.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенцийн хэрэгжилтийг хянах, дэмжих үүднээс Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурлыг байгуулна. Конвенцийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтанд дурдсан Товчоо нь Хэлэлцэн тохирогч Талуудын ээлжит Бага хурлыг, хэрэв Бага хурал өөрөөр шийдээгүй бол, гурваас илүүгүй жилийн хугацаанд зарлан хүралдуулж байх бөгөөд Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны нэг нь бичгээр хүсэлт гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал дараа дараагийн ээлжит Бага хурлын хугацаа, газрыг товлож байна.

2.Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал дараахь эрх мэдэлтэй байна:

a/энэхүү Конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцэх;

b/Жагсаалтад орох нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцэх;

c/3 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу жагсаалтад орсон ус, намгархаг газар нутгийн экологийн байдалд өөрчлөлт гарсан тохиолдолд холбогдох мэдээллийг авч хэлэлцэх;

d/ус, намгархаг газар, түүний ургамал ба амьтны аймгийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглахтай холбогдсон ерөнхий буюу тусгай зөвлөмж гарган Хэлэлцэн тохирогч Талуудад танилцуулах;

e/ус, намгархаг газартай холбогдолтой олон улсын шинж чанартай аливаа асуудлаар олон улсын холбогдох байгууллагуудад хандан илтгэл, статистикийн тоо баримт гарган өгөхийг хүсэх;

f/энэхүү Конвенцийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох зорилгоор бусад зөвлөмж, дүрэм, журам боловсруулан гаргах.

3.Ус, намгархаг газар болон түүний орчмын ургамал ба амьтны аймгийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглах асуудлаар Бага хурлаас гарсан зөвлөмжийг тухайн ус, намгархаг газрын менежментийг бүхий л түвшинд хариуцдаг байгууллагад мэдэгдэх асуудлыг Хэлэлцэн тохирогч Талууд хариуцана.

4.Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал хуралдааны дотоод дэг, журмыг батална.

5.Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн санхүүгийн журмыг баталж, хяналтандаа авна. Ээлжит хуралдаанаар дараа дараагийн хугацааны санхүүгийн төсвийг уг хуралдаанд оролцож, саналаа өгсөн Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар батална.

6.Хэлэлцэн тохирогч Талууд тус бүр Хэлэлцэн тохирогч Талуудын ээлжит Бага хуралд оролцож, санал нэгтэй баталсан хэмжээний мөнгөн хандивыг төсөвт хандивлана.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ус, намгархаг газар нутаг болон усны шувуудын талаар эрдэм шинжилгээ, удирдлагын ажил болон холбогдох үйл ажиллагаа явуулж байсан мэдлэг туршлага бүхий хүмүүсийг оруулна.

2.Энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй нөхцөлд, Бага хуралд оролцож буй Хэлэлцэн тохирогч Тал тус бүр гагцхүү нэг саналтай байх ба хурлаас гарах зөвлөмж, журам, шийдвэрийг ердийн олонхийн саналаар батлана.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

1.Байгаль ба байгалийн баялгийг хамгаалах олон улсын Холбоо нь аль нэг өөр байгууллага, эсхүл Засгийн газар энэхүү конвенцийн дагуу Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёрын олонхийн саналыг аван томилогдох хүртэл товчооны үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

2.Товчоо нь дараахь үүрэгтэй. Үүнд:

a/6 дугаар зүйлд заасны дагуу Бага хурлыг зарлан хуралдуулах, зохион байгуулахад туслах;

b/олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын жагсаалт гарган хөтлөх, 2 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу жагсаалтад шинэ газар нутаг нэмэн оруулах, эсхүл хасах, жагсаалтад байгаа газар нутгийн хил хязгаарыг өргөтгөсөн буюу багасгах зэрэг нэмэлт өөрчлөлтийн талаархи мэдээллийг Хэлэлцэн тохирогч Талуудаас хүлээн авах;

c/3 дугаар зүйлийн 2 дахь заалтийн дагуу жагсаалтад орсон ус, намгархаг газарт экологийн байдал өөрчлөгдөж буй талаархи мэдээллийг Хэлэлцэн тохирогч Талуудаас хүлээн авах;

d/Жагсаалтад орсон нэмэлт өөрчлөлт болон ус, намгархаг газрын экологийн байдалд өөрчлөлт гарч буй талаархи мэдээллийг Хэлэлцэн тохирогч Талуудад мэдэгдэх, энэ талаар дараагийн Бага хурлаар авч хэлэлцэх арга хэмжээг авах;

e/Жагсаалтад орсон өөрчлөлт болон ус, намгархаг газар нутгийн шинж байдалд өөрчлөлт гарсан бол энэ асуудлаар Бага хурлын зөвлөмж гаргуулан холбогдох Хэлэлцэн тохирогч Талд мэдэгдэх үүрэгтэй.

Дэлгэрэнгүй

ОЗОНЫ ҮЕ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦИ

УДИРТГАЛ

Энэхүү Конвенцийн Талууд

Озоны үе давхаргын өөрчлөлт нь хүний эрүүл мэнд, болон байгаль орчинд хөнөөлт нөлөө үзүүлэх боломжтойг УХАМСАРЛАН,

НҮБ-ын байгаль орчны асуудлаархи Бага хурлын Тунхаглалын холбогдох заалтууд, тухайлбал ”Улс гүрнүүд нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмын дагуу өөрийн байгаль орчны салбарын бодлоготойгоо уялдуулан, газар нутгийнхаа нөөцийг ашиглах халдашгүй дархан эрхтэй бөгөөд тэрхүү үйл ажиллагаа нь тухайн улсын эрх мэдлээс гаднах бусад улс гүрэн, нутаг дэвсгэрийн байгаль орчинд хор хохирол учруулахгүй байхаар эрх мэдэл, хяналтаа хангах хариуцлага хүлээнэ“ гэсэн 21 дүгээр зарчимыг ИШЛЭН,

хөгжиж байгаа орнуудын онцгой хэрэгцээ, нөхцөл байдалыг ХАРГАЛЗАН,

үндэсний болоод олон улсын байгууллагуудаас явуулж байгаа судалгаа шинжилгээний ажил, тухайлбал НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн озоны үе давхаргын талаархи Даян дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг АНХААРАН,

озоны үе давхаргыг хамгаалах талаар үндэсний болон олон улсын хүрээнд урьд өмнө хийсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг МӨН АНХААРЧ,

хүний үйл ажиллагааны улмаас озоны үе давхрага өөрчлөгдөхөөс хамгаалах арга хэмжээ нь олон улсын хамтын ажиллагаа, олон улсын түвшинд зохицуулсан үйл ажиллагааг шаардаж байгаа, мөн шинжлэх ухаан, техникийн зохих үндэслэлд тулгуурласан байх ёстойг УХАМСАРЛАН,

озоны үе давхарга, түүний төлөв байдлын өөрчлөлтийн болзошгүй сөрөг үр дагаврын тухай шинжилгээ судалгааны ажлыг гүнзгийрүүлэх, шинжлэх ухааны шинэ, нэмэлт мэдээлэл гарган авах зорилгоор байнгын ажиглалт хийх шаардлагатай байгааг МӨН УХАМСАРЛАН,

хүний эрүүл мэнд, байгаль орчинд озоны үе давхаргын өөрчлөлтөөс үүдэн гарах сөрөг нөлөөллөөс хамгаалах шийдвэр төгс байгаагаа ИЛЭРХИЙЛЖ,

Дараахь зүйлийг Хэлэлцэн тохиролцов. Үүнд:

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Тодорхойлолт

Энэхүү Конвенциийн зорилгоор дараахь нэр томъёог хэрэглэв. Үүнд:

1.”Озоны үе давхарга” гэж дэлхийн гадаргаас дээш орших хий мандлын озоны давхаргыг хэлнэ.

2.”Сөрөг нөлөөлөл” гэдэгт хүний эрүүл мэнд, байгалийн болоод зохицуулалттай экосистемийн бүрэлдэхүүн, түүний нөхөн сэргээгдэх чадвар, бүтээгдэхүүнт чанар болон хүний эдэлж хэрэглэж байгаа эд зүйлд ихээхэн хортой үр дагавар учруулж байгаа тийм уур амьсгалын өөрчлөлтийг оролцуулан амьтай болон амьгүй байгальд гаргахыг ойлгоно.

3.”Орлуулах технологи буюу тоног төхөөрөмж” гэж озоны үе давхаргад сөрөг нөлөө үзүүлдэг юм уу тийм боломжтой бодисын ялгаруулалтыг багасгах, эсхүл бүрмөсөн зогсооход ашиглагдах технологи болон тоног төхөөрөмжийг хэлнэ.

4.“Орлуулах бодис“ гэж озоны үе давхрагад үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, бүрмөсөн зогсоох, эсхүл урьдчилан сэргийлэх бодисыг хэлнэ.

5.“Талууд” гэж энэхүү эх бичвэрт өөрөөр заагаагүй бол энэхүү Конвенцид оролцогч Талууд гэж ойлгоно.

6.“Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэж тухайн бүс нутгийн бүрэн эрхт улс орнуудын байгуулсан, энэхүү Конвенцид болон түүний Протоколуудаар зохицуулагдах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий, дотоод дэг журмын дагуу холбогдох баримт бичигт гарын үсгээ зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах эсхүл түүнд нэгдэн орох зохих эрхээр хангагдсан байгууллагыг ойлгоно.

7.“Протоколууд” гэж энэ Конвенцийн протоколуудыг хэлэв.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Ерөнхий үүрэг

1.Талууд нь энэхүү Конвенцийн холбогдох Протоколын заалтын дагуу озоны үе давхрагын төлөв байдлыг өөрчлөх юмуу өөрчлөхүйц үйл ажиллагааны улмаас буй болсон эсхүл буй болж болзошгүй сөрөг үр дагвараас хүний эрүүл мэнд, байгаль орчиныг хамгаалах талаар зохих арга хэмжээ авна.

2.Энэ зорилгоор Талууд өөрийн мэдэлд байгаа арга хэрэгсэл боломжиндоо тулгуурлан:

a)озоны үе давхаргын төлөв байдлын өөрчлөлтийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл болон хүний үйл ажиллагаа озоны үе давхаргад нөлөөлөх байдлыг үнэлэх, тэдгээрийг улам гүнзгий танин мэдэх зорилгоор байнгын ажиглалт, судалгаа хийх, мэдээлэл солилцох, зэргээр хамтран ажиллана:

b)озоны үе давхаргын төлөв байдлыг өөрчилж байгаа эсхүл өөрчлөх боломж бүрдүүлж байгаа хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл гарч байгаа эсхүл гарч болохоор байгаа, тэр нь эрх зүйн, хяналтын хүрээнд хамаарах бол уг үйл ажиллагааг хяналтандаа авах, хязгаарлах, бууруулах эсхүл урьдчилан сэргийлэхэд шаардагдах эрх зүйн хийгээд удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах, зохих арга хэмжээний хөтөлбөрийн дагуу уялдуулан зохицуулсан хамтын ажиллагааг явуулна;

c)энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох бусад Протокол, хавсралтуудыг батлан гаргах зорилгоор харилцан зохицсон арга хэмжээ, дэг журам, стандартуудыг боловсруулахад хамтран ажиллана;

d)энэхүү Конвенц болон Протоколуудыг үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор оролцогч нь болж байгаа олон улсын эрх бүхий байгууллагауудтай хамтран ажиллана.

3.Энэхүү Конвенцийн заалтууд нь олон улсын эрх зүйн дагуу энэ зүйлийн 1 ба 2 дугаар заалтанд дурдсан арга хэмжээнд нэмэлт болгон улс орныхоо дотор холбогдох арга хэмжээ авахад нь Талуудын бүрэн эрхийг огт хөндөхгүй; мөн Талууд улс орныхоо дотор урьд өмнө авч явуулсан нэмэлт арга хэмжээ нь энэхүү Конвенцийн дагуу тэдний хүлээх үүрэгтэй зохицож байвал урьд өмнө нь тэр авсан арга хэмжээг бас хөндөхгүй.

4.Энэ зүйлийг хэрэглэх нь шинжлэх ухаан техникийн холбогдох үндэслэлд түшиглэнэ.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Шинжилгээ судалгаа ба байнгын ажиглалт

1.Талууд нь дараахь асуудлаар зохих журмын дагуу судалгаа шинжилгээ явуулах болон шинжлэх ухааны үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулах ба өөр хоорондоо шууд буюу олон улсын эрх бүхий байгууллагуудаар дамжуулан хамтран ажиллана. Үүнд:

a)озоны үе давхаргад нөлөөлж болох физик, химийн явцууд

b)озоны үе давхаргын төлөв байдлын өөрчлөлтийн нөлөөний, ялангуяа амьд организмд нөлөөлөх нарны хэт ягаан туяа /ХЯ-Б/-ны хүний эрүүл мэндийн болон биологийн бусад үр дагавар;

c)озоны үе давхаргын төлөв байдлын өөрчлөлтийн уур амьсгалд үзүүлэх нөлөө;

d)озоны үе давхаргын төлөв байдлын ямар ч өөрчлөлт түүнээс үүдэн гарах нарны хэт ягаан туяа /ХЯ-Б/-ны эрчмийн өөрчлөлтийн хүний эдэлж хэрэглэдэг байгалийн болоод хиймэл материалд үзүүлэх нөлөө;

e)озоны үе давхаргад нөлөөлж болох бодис, ажлын практик, үйл ажиллагааны хэлбэр, явцын нөлөө, тэдгээрийн нийлбэр үйлчилгээ;

f)орлуулах бодис, технологи;

g)нийгэм-эдийн засгийн холбогдох асуудлууд болон I ба II хавсаралтад тодорхой авч үзсэн бусад асуудал багтана.

2.Талууд өөрөө болон олон улсын эрх бүхий байгууллагуудаар дамжуулан үндэсний хууль тогтоомж, мөн үндэсний болон олон улсын түвшинд хэрэгжүүлж байгаа энэ төрлийн үйл ажиллагааг бүрэн тооцох үндсэн дээр озоны үе давхрага түүнчлэн I хавсралтанд дурдсан холбогдох бусад үзүүлэлтийн төлөв байдалд байнгын ажиглалт хийх, хамтарсан буюу харилцан бие биенээ нөхсөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.

3.Талууд нь өөрсдөө буюу олон улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан судалгааны болон ажиглалтын өгөгдлөө олон улсын холбогдох өгөгдлийн төвүүдээр дамжуулан цуглуулах, шалгах, хугацаанд нь байнга дамжуулах явдалыг хангах үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Эрх зүйн, шинжлэх ухаан, техникийн

салбар дахь хамтын ажиллагаа

1.Талууд нь II хавсралтанд нарийвчлан дурдсан заалтуудын дагуу энэхүү Конвенцид холбогдох шинжлэх ухаан-техник, нийгэм-эдийн засаг, худалдааны болон эрх зүйн мэдээллийг солилцох таатай нөхцөл бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх ёстой. Дурдсан мэдээллийг Талууд харилцан тохиролцсон байгуулагад өгч байна. Хэрэв мэдээлэл өгч байгаа Тал өөрийн мэдээллийг нууц гэж үзсэн бол түүнийг хүлээн авсан аль ч байгууллага нь бүх Талуудад уг мэдээллийг хүргэх хүртэлээ түүний нууц байдалыг хадгалж түүнийг ерөнхий байдлаар нэгтгэж байна.

2.Талууд өөр хоорондоо шууд болон олон улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан хөгжлийн асуудал, технологи болон эрдэм мэдлэг дамжуулахдаа өөр өөрийн үндэсний хууль тогтоомж, хэм хэмжээ, практикийн дагуу, гэхдээ хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ийм хамтын ажиллагааг тухайлбал дараахь арга замаар хэрэгжүүлнэ. Үүнд:

a) бусад Талууд оруулах технологи олж авах явдлыг хөнгөвчлөх;

b)тэдэнд оруулах технологийн тоног төхөөрөмжийн тухай мэдээлэл, холбогдох заавар, гарын авлага өгөх;

c)судалгаа шинжилгээ явуулах болон байнгын ажиглалт хийхэд шаардлагаттай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл нийлүүлэх;

d)шинжлэх ухаан-технологийн шаардлагатай боловсон хүчин бэлтгэх зэрэг болно.

ТАВДУГААР ЗҮЙЛ

Мэдээлэл дамжуулах

Талууд нь 6 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан Талуудын Бага хурал Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан энэхүү Конвенц болон өөрсдийн оролцсон Протоколуудыг хэрэгжүүлэх талаар авч буй арга хэмжээнийхээ тухай мэдээллийг Талуудын зөвлөлгөөний зохих баримт бичгээр тохиролцсон тодорхой хэлбэрийн дагуу тогтсон хугацаанд тогтмол мэдээлж байна.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Талуудын Бага хурал

1.Талуудын Бага хурал үүгээр зохион байгуулагдана. Талуудын Бага хурлын анхны зөвлөлгөөнийг энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсоноос хойш 1 жилээс илүүгүй хугацаанд багтаан 7 дугаар зүйлийн дагуу түр хугацаагаар томилогдсон Нарийн бичгийн дарга нарын газраас зарлан хуралдуулна. Цаашид Талуудын Бага хурлын ээлжит зөвлөлгөөнөөр тогтоосон хугацаанд тогтмол зарлан хуралдуулж байна.

2.Талуудын Бага хурлын ээлжит бус зөвлөлгөөнийг Бага хурлаас товлосон юмуу, аль нэг Тал энэ тухай бичгээр хүсэлт гаргаж Нарийн бичгийн дарга нарын газраас энэ хүсэлтийг нь Талуудад уламжилснаас хойш 6 сарын дотор Талуудийн гуравны нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд зарлан хуралдуулна.

3.Талуудын Бага хурал нь өөрийн болоод бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулсан туслах байгууллагуудынхаа үйл ажиллагааны журам, санхүүгийн дүрэм, мөн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг зохицуулах, санхүүгийн асуудал зэргийг санал нэг байх зарчим дээр тулгуурлан шийдвэрлэнэ.

4.Талуудын Бага хурал энэхүү Конвенцийн хэрэгжилтийг байнга хянаж байхын хамт:

(a) 5 дугаар зүйлийн дагуу мэдээлэл дамжуулах хэлбэр, тогтмол дамжуулах хугацаа, тогтоохын хамт уг мэдээллийн агуулга, мөн туслах байгууллагуудын илтгэлийг авч үзэх,

(b)озоны үе давхаргын төлөв байдал, түүний болзошгүй өөрчлөлт, мөн энэ өөрчлөлтийн болзошгүй үр дагаврын тухай шинжлэх ухааны мэдээллийн тоймыг гаргах,

(c)озоны үе давхаргын өөрчлөлтийн шалтгаан болж байгаа буюу ийм шалтгаан болж болзошгүй бодисуудын ялгаралтыг хамгийн бага болгоход чиглэсэн бодлого, стратеги, арга хэмжээг зохицуулахад 2 дугаар зүйлийн дагуу дэмжлэг үзүүлэх, мөн энэхүү Конвенцид холбогдох аливаа арга хэмжээний талаар зөвлөмж гаргах,

(d)3 ба 4 дүгээр зүйлд нийцүүлэн судлах хөтөлбөр, байнгын ажиглалт, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, технологи болон эрдэм мэдлэг дамжуулах талаар шийдвэр гаргах,

(e)9 ба 10 дугаар зүйлийн дагуу шаардлагатай гэж үзвэл энэхүү Конвенц эсвэл түүний хавсралтуудыг эргэн авч үзэх, засвар оруулах,

(f) аливаа Протокол түүнчлэн аливаа хавсралтанд оруулах засварыг авч хэлэлцэх, зохих шийдвэр гарсан тохиолдолд тэдгээрийг батлахыг Талуудад зөвлөмж болгох,

(g) шаардлагатай гэж үзвэл 10 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенцид нэмэлт хавсралт оруулахаар хэлэлцэх, батлах,

(h) шаардлагатай бол 8 дугаар зүйлийн дагуу Протокол дэвшүүлэн авч хэлэлцэх, батлах,

(i)энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллагуудыг зохион байгуулах,

(j)шинжлэх ухааны судалгаа, байнгын ажиглалт болон Конвенцийн зорилттой холбогдсон бусад үйл ажиллагаандаа олон улсын эрх бүхий байгууллага, шинжлэх ухааны хороод, тухайлбал Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага мөн озоны үе давхаргын асуудлаархи Зохицуулах хорооны туслалцааг шаардлагатай үедээ авах ба тэдгээр байгууллага, хороодоос авсан мэдээллийг зохих ёсоор ашиглах,

(k)энэ Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аливаа нэмэлт арга хэмжээг авч хэлэлцэх, шийдвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

5.НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын атомын эрчим хүчний агентлаг, мөн энэ Конвенцид Тал болж ороогүй аль ч улс Талуудын Бага хурлын зөвлөлгөөнд ажиглагчаар оролцож болно. Озоны үе давхаргыг хамгаалах салбарт хамаарал бүхий үндэсний хийгээд олон улсын, засгийн газрын хийгээд засгийн газрын бус аливаа байгууллага, албад Талуудын Бага хурлын зөвлөлгөөнд ажиглагчаар оролцохоо Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдсэн бол Талуудын зөвлөлгөөнд оролцогчдын гуравны нэгээс илүүгүй нь эс татгалзвал уг зөвлөлгөөнд оролцуулж болно. Ажиглагчийг байлцуулах зөвлөлгөөнд оролцуулах асуудлыг Талуудын Бага хурлаас баталсан дэгээр зохицуулна.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

Нарийн бичгийн дарга нарын газар

1.Нарийн бичгийн дарга нарын газар дараахь үүрэг хүлээнэ. Үүнд:

(a)6, 8, 9 ба 10 дугаар зүйлүүдэд заасны дагуу зөвлөлгөөн зохион байгуулах, түүнд үйлчлэх

(b)4 ба 5 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан мэдээлэл болон 6 дугаар зүйлийн дагуу зохион байгуулагдсан туслах байгууллагуудын зөвлөлгөөнөөс гарсан мэдээлэл зэрэгт үндэслэн илтгэл бэлтгэх, түүний тараах

(c)аливаа Протоколоор түүнд даалгасан үүргийг гүйцэтгэх

(d)энэхүү Конвенцийн дагуу өөрийн хариуцсан үүрэгтэй холбогдсон үйл ажиллагааныхаа тухай илтгэл бэлтгэх, түүнийг Талуудын Бага хуралд оруулах

(e)хариуцсан үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх шаардлагын үүднээс олон улсын холбогдох байгууллагатай үйл ажиллагаагаа зохицуулах, үүний дотор удирдлага зохион байгуулалтын болон хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах

(f)Талуудын Бага хурлаас үүрэг болгон өгч болох бусад арга хэмжээг хэрэгжүүлэх

2. 6 дугаар зүйлийн дагуу зарлан хуралдуулах Талуудын Бага хурлын анхдугаар зөвлөлгөөнийг дуустал Нарийн бичгийн дарга нарийн газрын үүргийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр гүйцэтгэнэ. Талуудын Бага хурал өөрийн ээлжит анхдугаар зөвлөлгөөнөөр энэхүү Конвенцийн дагуу Нарийн бичгийн дарга нарийн газрын үүргийг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн олон улсын эрх бүхий байгууллагын дундаас Нарийн бичгийн дарга нарийн газрыг зохион байгуулна.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Протокол хүлээн зөвшөөрөх

1.Талууды Бага хурлын зөвлөлгөөнөөр 2 дугаар зүйлд нийцүүлэн Протоколууд хүлээн зөвшөөрч болно.

2.Хэлэлцэхээр төлөвлөж байгаа Протоколын эхийг Нарийн бичгийн дарга нарийн газар зөвлөлгөөн эхлэхээс наад зах нь 6 сараас доошгүй хугацааны өмнө Талуудад хүргүүлсэн байна.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Конвенц эсхүл Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулах

1.Энэхүү Конвенц болон аливаа Протоколд аль ч Тал нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Оруулах нэмэлт, өөрчлөлт нь зохих үндэслэлтэй, тухалбал шинжлэх ухаан-техникийн үндэслэлийг зохих ёсоор харгалзсан байвал зохино.

2.Энэхүү Конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг Талуудын Бага хурлын зөвлөлгөөнөөр хэлэлцэн батлана. Аливаа Протоколын засварыг тэрхүү Протоколд оролцогч Талуудын зөвлөлгөөнөөр хэлэлцэн батлана. Энэхүү Конвенц болон холбогдох аливаа Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг тухайн Пртоколд нь өөрөөр заагаагүй бол Нарийн бичгийн дарга нарийн газраас энэхүү нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэх зөвлөлгөөн болохоос 6 сараас доошгүй хугацааны өмнө Талуудад мэдэгдэнэ. Тэрчлэн санал болгосон нэмэлт, өөрчлөлтийн эхийг Нарийн бичгийн дарга нарийн газраас Конвенцид гарын үсэг зурсан орнуудад мэдээлэл болгон илгээнэ.

3.Энэхүү Конвенцид оруулж байгаа аливаа нэмэлт, өөрчлөлтийг санал нэгдмэл байх зарчимаар батлахын тулд Талууд бүхий л хүчин чармайлт тавих ба нэгдсэн саналд хүрэх бүх боломжоо шавхан дуустал тохиролцоонд хүрч чадахгүй бол сүүлчийн арга болгож зөвлөлгөөнд байлцсан, санал хураалтанд оролцсон Конвенцийн Талуудын дөрөвний гуравын саналаар нэмэлт, өөрчлөлтийг батлах эх хадгаламжлагч болоод бүх Талуудад батламжлах, батлах эсхүл хулээн зөвшөөрөхөд нь зориулан хүргүүлнэ.

4. 3 дугаар заалтанд дурдсан зарчимыг аливаа Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулахад мөрдөх боловч зөвлөлгөөнд байлцсан ба санал хураалтанд оролцогч Талуудын гуравны хоёрын саналаар батлагддаг зарим Протоколын хувьд мөрдөхгүй.

5.Засварыг соёрхон баталсан, баталсан эсхүл хүлээн зөвшөөрсөнтухай эх баримт бичгийг эх хадгалагчид хүргүүлнэ. 3 ба 4 дүгээр заатын дагуу оруулсан нэмэлт, өөрчлөлт нь энэхүү Конвенцийн Талуудын дөрөвний гурваас доошгүй нь эсхүл тухайн Протоколд өөрөөр заагаагүй бол Протоколын Талуудын гурваны хоёроос доошгүй нь уг нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан, баталсан эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэлийг эх хадгалагч хүлээн авснаас хойш 90 дэх хоног дээр тэдгээр Талуудын хувьд хүчин төгөлдөр болно. Бусад Талуудын хувьд цаашид тухайн Тал нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан, баталсан эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээхүргүүлснээс хойш 90 дэх хоног дээр уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болно.

6.Энэ зүйлийн дотор”байгаа байлцсан, санал хураалтанд оролцсон Талууд“ гэдэгт санал хураалтанд оролцсон болон ” эерэг”, ”сөрөг” санал өгсөн Талуудыг ойлгоно.

Дэлгэрэнгүй

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТУХАЙ КОНВЕНЦИ

/Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 9 дүгээр тусгай дугаарын албан ёсны эх сурвалжаас авав/

ОРШИЛ

Хэлэлцэн тохиролцогч Талууд

– Биологийн олон янз байдал, түүний бүрэлдэхүүн хэсгийн экологи, генетик, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны, соёл боловсрол аялал жуулчлал, амралт, гоо зүйн ач холбогдол, биологийн олон янз байдлын үнэт чанарыг УХАМСАРЛАН,

– шим мандлын хувьсал, түүний амьдралыг тэтгэж буй тогтолцоог хамгаалахад биологийн олон янз байдал үлэмж ач холбогдолтой болохыг УХАМСАРЛАН,

– биологийн олон янз байдлыг хамгаалах нь нийт хүн төрлөхтөний зорилт болохыг БАТАЛЖ,

– улс орнууд нь биологийнхоо нөөц баялгийг эзэмших бүрэн эрхтэй болохыг ДАХИН НОТОЛЖ,

– улс орнууд өөрсдийгөө биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөц баялгийг нь тогтвортой ашиглах талаар хариуцлага хүлээх ёстойг БАТАЛЖ,

– хүний зарим үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдал үлэмж ядуурч байгаад СЭТГЭЛ ЗОВНИЖ,

– биологийн олон янз байдлын холбогдолтой мэдээлэл, мэдлэгээр ерөнхийдөө дутагдаж байгаа хийгээд холбогдох арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх зорилгоор уг асуудлын талаар ерөнхий ойлголт буй болгохын тулд шинжлэх ухаан, техник, зохион байгуулалтын нөөц бололцоог илрүүлж ашиглах нэн шаардлагатай байгааг УХАМСАРЛАЖ,

– биологийн олон янз байдлын эх үүсвэр үлэмж хэмжээгээр алдагдан хомсдож байгаа шалтгааныг арилгах, урьдчилан сэргийлэх, урьдаас мэдэх шаардлагатай байгааг ТЭМДЭГЛЭН,

– биологийн олон янз байдал үлэмж хэмжээгээр алдагдан, хомсдох аюул бодитой байгаа үед шинжлэх ухааны үүднээс бүрэн дүүрэн нотолгоо байхгүй байх явдал нь уг аюулыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойшлуулах шалтгаан болох ёсгүй гэдгийг ТЭМДЭГЛЭН,

– in-situ экосистем ба амьдардаг байгалийн орчилыг төрөлх нутагт нь хадгалан хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвартай бүлгэмдлийг байгалийн орчилд нь нөхөн сэргээж, хамгаалах явдал биологийн олон янз байдлыг хамгаалах үндсэн нөхцөл болохыг цаашид ТЭМДЭГЛЭЖ,

– биологийн олон янз байдлыг үүсэж бий болсон унаган нутаг оронд нь хэвээр хадгалах ex-situ арга хэмжээ авах нь хамгийн тохиромжтой бөгөөд чухал ач холбогдолтой болохыг цаашид ТЭМДЭГЛЭЭД,

– уламжлалт аж төрөх ёсоо хадгалж ирсэн нутгийн зонхилох хэсэг бүлэг хүмүүс, уугуул хүн ард нь биологийн нөөцтэй үлэмж уламжлалт хамааралтай бөгөөд тэд биологийн олон янз байдлыг хамгаалах түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглахад чиглэсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагадаа дулдуйдан шудрага харилцан ашигтайгаар хамтран ашиглах хүсэл эрмэлзэлтэй байдгийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,

– биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах үйл хэрэгт эмэгтэйчүүд амин чухал үүрэг гүйцэтгэдгийг хүлээн зөвшөөрч, биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэгдсэн бодлогыг бүх түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийг өргөн оролцуулах шаардлагатай байгааг БАТЛАН,

– биололгийн олон янз байдлыг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах үйлсэд улс орон, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн бус байгууллагуудын хоорондын олон улс, бүс нутаг, дэлхийн нийтийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихийн ач холбогдол, шаардлагыг ОНЦЛОН ТЭМДЭГЛЭЖ,

– санхүүгийн нөөцийг шинээр, мөн нэмэгдэлээр буй болгох, холбогдох технологийг эзэмшүүлэх явдал биологийн олон янз байдал устах асуудлыг шийдвэрлэж байгаа өнөөгийн боломжийг үлэмж нэмэгдүүлж байгааг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,

– шинэ болон нэмэгдэл санхүүгийн нөөц олгох, холбогдох технологийг эзэмшүүлэх зэргээр хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангах тусгай журам шаардлагатай байгаагХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,

– үүнтэй холбогдуулан буурай хөгжилтэй орнууд болон арлын жижиг орнуудын онцгой нөхцөлийг ТЭМДЭГЛЭЖ,

– биологийн олон янз байдлыг хамгаалахад үлэмж хэмжээний хөрөнгө шаардагдах ба энэхүү хөрөнгө оруулалт нь экологи, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашигтай болохыг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,

– нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, ядуулыг арилгах явдал нь хөгжиж буй орнуудын нэн тэргүүний гол зорилт болохыг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,

– биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах нь өсөн нэмэгдэж байгаа хүн амыг хүнсээр хангах, эрүүл мэндийг нь сахин хамгаалахаас гадна бусад хэрэгцээг нь хангахад шийдвэрлэх ач холбогдолтой ба генетикийн нөөцийг илрүүлэх, технологи эзэмшиж, тэдгээрийг хамтран ашиглах явдал энэ зорилтыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг УХАМСАРЛАЖ,

– биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах нь эцсийн дүндээ улс орнуудын найрсаг харилцааг бэхжүүлэх, хүн төрлөхтний тусын тулд энх тайвныг сахин хамгаалахад тустай болохыг ТЭМДЭГЛЭЖ,

– биологийн олон янз байдлыг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах тухай олон улсын одоо мөрдөж байгаа хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулан бататгахыг ХҮСЭН,

– өнөө болон хойч үеийнхээ тусын тулд биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахыг зориг төгс шийдвэрлэн дор дурдсан зүйлсийн талаар Хэлэлцэн тохиролцов.

1 дүгээр зүйл. Зорилт

Энэхүү Конвенцийн зорилго нь түүнд туссан заалтуудын дагуу биологийн олон янз байдлыг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах, генетикийн нөөцийг ашиглуулах, холбогдох технологийг дамжуулан эзэмшүүлэх, санхүүжүүлэх замаар уг нөөцийг эрх зүйн дагуу шудрага, эрх тэгш үндсэн дээр хамтран үр ашигтай ашиглах явдал юм.

2 дугаар зүйл. Хэрэглэсэн нэр томъёо

Энэхүү Конвенцийн зорилгоор дараахь нэр томъёог хэрэглэсэн болно:

“Биологийн олон янз байдал” гэж хуурай газар, далай тэнгисийн болон бусад усны экосистемүүд, экологийн цогцолборууд, өөр бусад бүхий л эх үүсвэрүүдийн амьд организмын төрлүүд юм. Энэ ойлголт нь зүйлийн хүрээнд дэх төрөл зүйлүүд ба экосистемийн хоорондын төрөл зүйлийг өөртөө агуулна.

“Биологийн нөөц” гэдэгт генетикийн нөөц, организм эсхүл түүний бүрэлдэхүүн хэсэг, бүлгэмдэл, хүн төрөлхтөнд бодит болон боломжит ашиг тус, үнэ цэнэ бүхий экосистемийн бусад бүх бүрэлдэхүүн хэсгийг багтаана.

“Биотехнологи” гэж тодорхой зориулалтаар ашиглах бүтээгдэхүүн гаргаж авах эсхүл сайжруулах, түүнийг гаргаж авах үйл явцыг өөрчлөхөд биологийн тогтолцоо, организм тэдгээрийн бүтээгдэхүүнийг ашиглахтай холбогдсон технологийн аливаа төрөл,

“Генетикийн нөөцийн гарвал улс” гэж генетикийн нөөцийг in-situ нөхцөлд эзэмшигч улс орон,

“Генетикийн нөөц нийлүүлэгч улс” гэж зэрлэг болон гаршсан төрөл зүйлийн аль алины бүлгэмдлийг оролцуулан in-situ эх үүсвэрээс авсан буюу эсхүл тухайн орноос гаралтай эсэхээс үл хамааран ex-situ эх үүсвэрээс авсан генетикийн нөөцийг ашиглуулагч улс орон,

“Тэжээвэр болон таримал зүйл” гэж хүн өөрийнхөө хэрэгцээг хангах зорилгоор хөгжлийн үйл явцад нь нөлөөлсөн зүйл,

“Экосистем” гэж амьтан ургамал, бичил организмын бүлгэмдэл болон тэдгээртэй бүхэл бүтэн нэгдмэл байдлаар харилцан үйлчлэгч амьгүй орчны динамик цогцолбор,

“Ex-situ хадгалах” гэж биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсгийг түүний амьдардаг нутаг орны нь гадна хадгалах,

“Генетикийн материал” гэж ургамал, амьтан, бичил биетний болон удамшлын функционал нэгжийг агуулсан өөр гарлын материал,

“Генетикийн нөөц” гэж бодит эсхүл боломжит үнэ цэнэ бүхий генетикийн материал,

“Амьдрах нутаг орон” гэж аливаа организм, бүлгэмдлийн амьдардаг байгалиас заяасан газар юмуу нутаг орны төрөл,

“In-situ нөхцөл” гэж генетикийн нөөцийн экосистемийн хүрээнд болон байгалиас заяасан төрөлх нутагтаа оршин тогтнож байгаа нөхцөл. Хэрэв тэжээвэр эсхүл таримал төрөл зүйлийн хувьд тэдний онцлог шинж чанараа олж авсан орчин.

“In-situ хадгалах” гэж экосистемийг болон байгалиас заяасан эх нутгийг нь хадгалах мөн зүйлийн амьдрах чадвартай бүлгэмдлийг түүний байгалийн орчинд нөхөн сэргээх, харин тэжээвэр болон таримал зүйлийн хувьд түүнийг онцлог шинж чанараа олж авсан тэр орчинд нь хадгалах,

“Хамгаалалттай газар” гэж байгаль хамгаалах зорилгоор зохицуулан ашиглаж байгаа газар зүйн хувьд ялган тодорхойлсон нутаг дэвсгэр,

“Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага” гэж тухайн бүс нутгийн тусгаар тогтносон улс орнууд байгуулж энэхүү Конвенциор зохицуулагдах асуудлаар бүрэн эрх олгосон, дотоод журмынхаа дагуу Конвенцийг үзэглэх, батлах, хүлээн зөвшөөрөх, сайшаах эсвэл түүнд нэгдэх эрх бүхий байгууллага,

“Тогтвортой хэрэглээ” гэж биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгийг өнөөгийн болон хойч үеийн хүсэл эрмэлзэл хэрэгцээг хангах чадварыг нь хадгалах байдлаар удаан хугацааны туршид шавхагдашгүй хэмээр ашиглах,

“Технологи” гэдэгт биотехнологийг хамааруулна.

3 дугаар зүйл. Зарчим

Улсууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм, олон улсын эрх зүйн дагуу нөөц баялгаа ашиглах бие даасан эрх эдлэх ба үндэсний хүүль тогтоомжийнхоо хүрээнд, мөн түүний хяналтанд явуулах энэ талын үйл ажиллагаа нь үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнээс гадна орших бусад улс орон, бүс нутгийн хүрээлэн буй орчинд хор хохирол учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

4 дүгээр зүйл. Конвенцийн үйлчлэх хүрээ

Хэрвээ энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй бол бусад улс орны хууль тогтоомжийг хүндэтгэн баримтлах нөхцөлийн талаар Хэлэлцэн тохиролцогч Талууд энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэглэнэ.Үүнд:

а) үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх хүрээн дэх биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой тохиолдолд;

b) үндэсний хууль тогтоомжийн хяналтанд, түүний үйлчлэх хүрээнд болон түүнээс гадна хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь хаана илэрснээс үл хамааруулан авч үзэх тохиолдолд.

5 дугаар зүйл. Хамтын ажиллагаа

Хэлэлцэн тохиролцогч Талууд биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах зорилгоор үндэснийхээ хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнээс гадна орших бүс нутгийн болон бусад харилцан сонирхож буй асуудлуудаар бусад Хэлэлцэн тохиролцогч Талуудтай шууд эсхүл олон улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан хамтран ажиллана.

6 дугаар зүйл. Хамгаалах, тогтвортой ашиглах талаар хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээ

Хэлэлцэн тохиролцогч Талууд өөрсдийн тодорхой нөхцөл, бололцоондоо нийцүүлэн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд::

а) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах талаар үндэсний бодлого, хэтийн чиглэл, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах эсхүл энэхүү Конвенцид туссан, холбогдох Хэлэлцэн тохиролцогч Талуудад хамаатай арга хэмжээнүүдийг илэрхийлж буй одоо баримталж байгаа бодлого, хэтийн чиглэл, төлөвлөгөө, хөтөлбөрөө зохицуулан өөрчилнөх, мөн

b) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах арга хэмжээнүүдийг холбогдох салбар, салбар хоорондын төлөвлөгөө, хөтөлбөр, бодлогод аль болохоор тусгах.

7 дугаар зүйл. Тодорхойлох болон хяналт, шинжилгээ хийх

Хэлэлцэн тохиролцогч Талууд 8-аас 10 дугаар зүйлийн зорилгод нийцүүлэн аль болох зохистойгоор дараах зүйлийг хэрэгжүүлнэ. Үүнд:

а) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахад чухал ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг Хавсралт 1 дэх зэрэглэл тогтоох жагсаалтыг ашиглан тодруулах;

b) дээрх “а” заалтын дагуу тогтоосон биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгүүдийг хамгаалах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа, тогтвортой ашиглах боломж олгож байгаа байдлыг харгалзан дээжлэх болон бусад арга, хэрэгслээр хяналт-шинжилгээ хийнэ;

c) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлдэг болон үзүүлж болохуйц үйл явц, үйл ажиллагааны зэрэглэлийг тодорхойлж, түүний үр дагварт дээжлэх болон бусад арга хэрэгслээр хяналт-шижилгээхийнэ;

d) дээрх “а”, “б”, “в”заалтын дагуу тодорхойлох болон хяналт-шинжилгээ хийх хэмжээний дүнд бий болсон мэдээллийг нотлох, нэгтгэх механизмыг бий болгоно..

8 дугаар зүйл. In-situ хадгалах

Хэлэлцэн тохиролцогч Талууд аль болох боломжийнхоо хэрээр дараахь зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд::

а) биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах тусгай арга хэмжээ авах шаардлага бүхий хамгаалалттай бүс, бүсийн тогтолцоог буй болгох;

b) биологийн олон янз байдлыг хамгаалах тусгай арга хэмжээ авах шаардлагатай бүс, эсхүл хамгаалалттай бүсийг сонгон бий болгох, тэдгээрийг зүй зохистойгоор ашиглахад удирдлага болгох зарчмыг шаардлагатай тохиолдолд бий болгох;

c) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах зорилгоор хамгаалалтай бүсүүд, тэдгээрээс гадна орших биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдол бүхий биологийн нөөцийг зохицуулан ашиглана;

d) экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгалд нь хамгаалахад туслах;

e) хамгаалалтай бүстэй хил залгаа бүс нутгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх замаар тэдгээр нутгийн экологийн үндэслэл бүхий тогтвортой хөгжлийг дэмжих;

f) тэнцвэр нь алдагдсан экосистемийг нөхөн сэргээх, inter alia, зүй зохистой ашиглах төлөвлөгөө, бусад бодлого, хэтийн чиглэлийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх замаар устах аюулд байгаа төрөл зүйлийг нөхөн сэргээхэд туслалцаа үзүүлэх;

g) хүний эрүүл мэнд, биологийн төрөл зүйлийг тогтвортой ашиглах, хамгаалахад экологийн хортой үр дагавар учруулж болзошгүй биотехнологиос шалтгаалан хувирч өөрчлөгдсөн амьд бие, махбодийг гарган авч ашиглахад хяналт, хязгаарлалт, зохицуулалтын арга хэрэгслийг бий болгон дэмжих;

h) экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах;

i) биологийн олон янз байдлыг ашиглаж байгаа өнөөгийн аргыг хамгаалах, тогтвортой ашиглах шаардлагад нийцүүлэх нөхцөлийг бий болгохыг эрхэмлэх;

j) үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахад ач холбогдол бүхий амьдралын уламжлалт хэв шинжийг хадгалсан уугуул хүн ам, нутгийн хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, шинэлэг зүйл, амьдралын туршлагыг хүндэтгэн хамгаалж дэмжих, түүнийг тэдгээр хүмүүсийн оролцоотойгоор дэлгэрүүлж, хэрэглэх боломж олгох, мөн түүнчлэн тийм мэдлэг, шинэлэг зүйл, амьдралын туршлагыг хэрэглэсэнээр гарах үр ашигийг тэгш шударга зарчимаар хамтран ашиглах явдлыг дэмжих;

k) устах аюулд байгаа төрөл зүйлүүд, бүлгэмдлийг хамгаалахад шаардлагатай эрх зүйн хэм хэмжээ, бусад зохицуулалтыг боловсруулж, хэрэгжүүлэх;

l) 7 дугаар зүйлийн дагуу биологийн олон янз байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа баримт тогтоогдсон тохиолдолд тухайн үйл ажиллагааг зохицуулна;

m) ялангуяа хөгжиж буй орнуудад энэхүү зүйлийн “а”-аас “l” заалтад заасан in-situ хадгалах арга хэмжээнд санхүүгийн болон бусад дэмжлэг, туслалцаа үзүүлэх талаар хамтран ажиллана.

9 дүгээр зүйл. Ex-situ хадгалах

Хэлэлцэн тохиролцогч Талууд нэн тэргүүнд in-situ арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор аль болох зохистойгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

а) биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгийг ex-situ хадгалах арга хэмжээг аль болох тухайн улс оронд нь хэрэгжүүлэх;

b) амьтан, ургамал, бичил организмыг ex-situ хадгалах, судлах нөхцлийг аль болох генетикийн нөөцийг эх оронд нь бий болгож үргэлжлүүлэх;

c) устах аюулд орсон төрөл зүйлийг нөхөн сэргээх, тэдгээрийг амьдардаг байгалд нь нутагшуулах арга хэмжээ авах;

d) дээрх “с” заалтын дагуу тусгайлан түр ex-situ арга хэмжээ авах шаардлага гарахаас бусад тохиолдолд in-situ дахь зүйлийн экосистем болон бүлгэмдлийг аюул учруулахгүйн тулд ex-situ хадгалах зорилгоор биологийн нөөцийг байгалиас заяасан амьдардаг нутаг орноос нь цуглуулах ажлыг зохицуулна;

e) энэхүү зүйлийн “a”-аас “d” заалтын дагуу ex-situ хадгалах арга хэмжээнд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх, түүнчлэн хөгжиж буй орнуудын ex-situ хадгалах нөхцөлийг бий болгож, дэмжих талаар хамтран ажиллана.

10 дугаар зүйл. Биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах

Хэлэлцэн тохиролцогч Талууд аль болох зохистойгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

а) үндэснийхээ түвшинд шийдвэр гаргах явцдаа биологийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах асуудлыг авч үзнэ;

b) биологийн нөөцийг ашиглах салбарт биологийн олон янз байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг арилгах, багасгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ;

c) биологийн нөөцийг ашиглах уламжлалт аргуудыг уг нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах шаардлагад нийцсэн зан заншлын дагуу хамгаалж, дэмжинэ;

d) биологийн олон янз байдал нь хомсдож муудсан нутгийн байдлыг нөхөн сэргээх арга боловсруулж, хэрэгжүүлэхэд тухайн нутгийн хүн амд туслалцаа үзүүлнэ;

e) өөрийн орны хувийн хэвшил,төрийн байгууллагуудын хоорондын биологийн нөөцийг тогтвортой ашиглах аргыг хамтарч боловсруулах хамтын ажиллагааг дэмжинэ.

11 дүгээр зүйл. Урамшуулах арга хэмжээ

Хэлэлцэн тохиролцогч Талууд биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах, хамгаалах ажлыг урамшуулах нийгэм эдийн засгийн арга хэмжээг аль болох зохистойгоор авч хэрэгжүүлнэ.

12 дугаар зүйл. Судалгаа шинжилгээ, сургалт

Хэлэлцэн тохиролцогч Талууд хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээг харгалзан:

а) биологийн олон янз байдал, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах, хамгаалах, судалж тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэх шинжлэх ухаан, техникийн боловсон хүчин сургаж бэлтгэх хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх, мөн хөгжиж буй орнуудын тодорхой хэрэгцээг хангах зорилгоор боловсон хүчин бэлтгэх, сургах ажлыг дэмжинэ;

b) Талуудын Бага хурлаас шинжлэх ухаан, техник, технологийн талаар зөвлөгөө өгөх, туслах байгууллагын зөвлөмжийг үндэслэн гаргасан шийдвэрийн дагуу, ялангуяа хөгжиж буй орнуудын биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах, хамгаалахад хувь нэмэр оруулах шинжилгээ судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж, урамшуулана;

c) 16, 18, 20 дугаар зүйлүүдийн дагуу биологийн олон янз байдлын судалгаа, шинжилгээний явцад бий болсон шинжлэх ухааны үр дүнг биологийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах арга хэмжээ боловсруулахад ашиглах явдлыг хөхүүлэн дэмжиж, энэ талаар хамтран ажиллах.

13 дугаар зүйл. Нийтийн боловсрол, нийгмийн мэдээлэл

Хэлэлцэн тохиролцогч Талууд:

а) биологийн олон янз байдлыг хамгаалахын ач холбогдол, түүнд шаардагдах арга хэмжээг нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилан ойлгуулах, энэ талаар сургалтын хөтөлбөрт оруулах ажлыг хөхүүлэн дэмжиж, урамшуулна;

b) биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах, хамгаалах талаар сургалтын хөтөлбөр боловсруулах, нийтийн мэдээллийг сайжруулах чиглэлээр бусад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллана.

14 дүгээр зүйл. Нөлөөлийг үнэлэх, сөрөг үр дагаврыг багасгах

1. Хэлэлцэн тохиролцогч Талууд аль болох зохистойгоор:

а) биологийн олон янз байдлыг сөрөг нөлөөллөөс сэрэмжлэх, нөлөөллийг багасгах зорилгоор нөлөөллийг багасгах талаар өөрсдийн дэвшүүлсэн төслүүдэд экологийн экспертиз хийх журмыг нэвтрүүлэх ба шаардлагатай бол түүнд олон нийтийг оролцуулна;

b) биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлж болох өөрсдийн бодлого, хөтөлбөрийн экологийн үр дагаврыг заавал тооцсон байх арга хэмжээ авна;

c) үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнээс гадна орших бусад орон, бүс нутгийн биологийн олон янз байдалд их хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хуулийнхаа үйлчлэх хүрээнд эсхүл түүний хяналтанд явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар харилцан мэдээлэх, мэдээ солилцох, зөвлөлгөөн хийх явдлыг харилцан дэмжих ба шаардлагатай бол хоёр талын, олон талт эсхүл бүс нутгийн хэмжээнд гэрээ, хэлэлцээр байгуулах явдлыг дэмжинэ;

d) Үндсэн хуулийн үйлчлэх хүрээнээс гадна орших бусад улс орон, бүс нутгийн хуулийн үйлчлэх хүрээнд болон түүний хяналтанд байгаа биологийн олон янз байдалд учирч байгаа ноцтой аюул, хохирлын эх үүсвэр, өөрийн орны хуулийн үйлчлэх хүрээ, хяналтад байгаа тохиолдолд тухайн улс оронд даруй мэдэгдэж аюул болон хохирлыг арилгах, багасгах арга хэмжээ авна;

e) биологийн олон янз байдалд ноцтой аюул занал учруулах байгалийн эсхүл бусад шалтгаанаар буй болсон үйл явдал, үйл ажиллагааны эсрэг хариу арга хэмжээ яаралтай авах үндэсний хүчин чармайлтыг дэмжих бөгөөд тийм хүчин чармайлтад хувь нэмэр оруулж байгаа олон улсын хамтын ажиллагааг дэмжих шаардлагатай бол сонирхогч орон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагатай зөвшилцөн онцгой нөхцөл байдалд зориулж хамтарсан төлөвлөгөө боловсруулана.

2. Биологийн олон янз байдалд учирсан хохирлыг нөхөн төлөх, нөхөн сэргээх зэргээр байгаа байдлыг засаж залруулах, хариуцлага тооцох асуудлыг дан ганц улсын дотоодын асуудал биш бол явуулсан шинжилгээг үндэслэн Талуудын Бага хурал авч хэлэлцэнэ.

15 дугаар зүйл. Генетикийн нөөцийг ашиглах талаар

1. Улс орнууд өөрийн орны байгалийн баялгийг эзэмших бүрэн эрхийнхээ дагуу генетикийн нөөцийг ашиглах боломжийг тодорхой эрх нь тухайн орны засгийн газрын мэдэлд байх ба тэр орны хууль дүрмээр зохицуулагдана.

2. Хэлэлцэн тохиролцогч Талууд Конвенцид оролцогч бусад Талууд генетикийн нөөцийг экологид аюулгүй байдлаар ашиглуулах зорилгоор түүнийг хялбар ашиглах нөхцөлийг бүрдүүлэхийг зорих ба энэхүү Конвенцийн зорилготой зөрчилдөх аливаа хязгаарлал тавьж болохгүй.

3. Энэхүү Конвенцийн дагуу Хэлэлцэн тохиролцогч Талуудын олгосон энэ зүйл болон 16, 19 дүгээр зүйлүүдэд дурдсан генетикийн нөөцөд зөвхөн тухайн нөөцийн эх орон болох Хэлэлцэн тохиролцогч Талуудын олгосон юмуу эсхүл энэхүү Конвенцийн дагуу Талуудын хүлээн авсан нөөц хамаарна.

4. Харилцан тохиролцсон нөхцөлд аливаа нөөцийг ашиглах бололцоо нээгдэх ба түүнийг энэ зүйлийн заалтуудаар зохицуулна.

5. Генетикийн нөөцийг ашиглуулах Хэлэлцэн тохиролцогч Тал өөрөө шийдээгүй бол уг нөөцийг ашиглах асуудлыг тухайн Талаас урьдчилан өгсөн зөвшөөрлийг үндэслэн зохицуулна.

6. Хэлэлцэн тохиролцогч Талууд бусад Хэлэлцэн тохиролцогч Талуудаас олгосон генетикийн нөөцөд хийх судалгаа шинжилгээний ажлыг тэдгээр Талуудыг бүрэн оролцуулж, боломжтой бол тэдгээр Талуудад бэлтгэж явуулахыг эрмэлзэнэ.

7. Шинжилгээ судалгааны ажил бусад боловсруулалтын үр дүн түүнчлэн тухайн нөөцийг ашиглуулсан Хэлэлцэн тохиролцогч Талтай генетикийн нөөцийг ямар нэг байдлаар ашигласнаас олсон үр ашгийг шударга тэгш үндсэн дээр хамтран ашиглах зорилгоор Хэлэлцэн тохиролцогч Талууд хууль зүйн, захиргааны, бодлогын арга хэмжээнүүдийг 16, 19 дүгээр зүйлийн дагуу авна. Шаардлагатай бол 20, 21 дүгээр зүйлийн дагуу санхүүгийн хөшүүргийг хэрэглэнэ. Талууд харилцан тохиролцсон нөхцөлд ийнхүү хамтран ашиглана.

16 дугаар зүйл. Технологийг дамжуулах, эзэмшүүлэх

1. Хэлэлцэн тохиролцогч Талууд технологид биотехнологи багтана гэдгийг мөн тэд хоорондоо технологи дамжуулах, эзэмших явдал энэхүү Конвенцийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал болохыг хүлээн зөвшөөрч энэ заалтын дагуу биологийн олон янз байдал болон генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй технологио бусад Хэлэлцэн тохиролцогч Талуудад дамжуулах, аль болохоор хялбараар эзэмшүүлэх боломж олгох үүргийг хүлээнэ.

2. Дээрх 1 дэх дэд зүйлд дурдсан технологийг хөгжиж буй орнуудад дамжуулж эзэмшүүлэхдээ 20, 21 дүгээр зүйлийн дагуу буй болгосон санхүүжилтийн механизмын дагуу Талууд харилцан зөвшөөрсөний үндсэн дээр хөнгөлөлт үзүүлнэ. Патентын болон бусад оюуны өмчийн эрх бүхий технологийн хувьд түүнийг оюуны өмчийн эрхийг сайтар хамгаалах нөхцөлд дамжуулж эзэмшүүлнэ.

3. Хэлэлцэн тохиролцогч Талууд ялангуяа генетикийн нөөцийг олгож байгаа хөгжиж буй орнууд зохиогчийн эрхийн болон бусад оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийсэн технологийг оролцуулан тухайн нөөцийг ашиглахад чиглэсэн технологийг эзэмших, харилцан тохиролцсоны үндсэн дээр уг технологийг дамжуулж авах боломжоор хангагдсан байхаар Хэлэлцэн тохиролцогч Талууд дээрх хууль зүйн, захиргааны, бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Энд 20, 21 дүгээр зүйлийн заалтууд, олон улсын эрхийн хэм хэмжээ мөн дараах 4, 5 дугаар заалтуудыг баримтална.

4. Хэлэлцэн тохиролцогч Талууд дээрх хууль зүйн, захиргааны, бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхдээ хөгжиж буй орнуудын төрийн байгууллага төдийгүй хувийн хэвшлийн ашиг сонирхлын дагуу дээр 1 дүгээрт заасны дагуу технологийг хамтран боловсруулах, дамжуулах, эзэмшүүлэх явдлыг дэмжиж хамгаалах, үүнтэй холбогдуулан 1, 2, 3 дугаарт заасан үүргүүдийг биелүүлэхээр тусгана.

5. Хэлэлцэн тохиролцогч Талууд зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн эрхүүд нь энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлж болохыг хүлээн зөвшөөрч энэ чиглэлд хамтарч ажиллах ба эдгээр эрхүүдийг Конвенцийн зорилготой нийцүүлэхийн тулд үндэсний хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг удирдлага болгоно.

17 дугаар зүйл. Мэдээлэл солилцох

1. Хэлэлцэн тохиролцогч Талууд хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээг харгалзан биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах, хамгаалах талаар байгаа бүхий л мэдээллийг харилцан солилцох явдлыг дэмжинэ.

2. Энэ мэдээлэл солилцоонд шинжлэх ухаан техник, нийгэм, эдийн засгийн судалгааны үр дүн мөн түүнчлэн 16 дугаар зүйлийн 1 дүгээрт дурдсан технологитой хосолсон мэргэжлийн сургалт, судалгааны хөтөлбөрүүд, төрөлжсөн болон уугуул мэдлэг, уламжлалт ухааны талаар мэдээллүүд орно.

18 дугаар зүйл. Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа

1. Хэлэлцэн тохиролцогч Талууд үндэсний болон олон улсын холбогдох байгууллагуудаар дамжуулан биологийн олон янз байдлыгтогтвортой ашиглах, хамгаалах чиглэлээр олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг дэмжинэ.

2. Хэлэлцэн тохиролцогч Талууд энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ үндэсний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх замаар Конвенцид оролцогч бусад Талуудтай, ялангуяа хөгжиж буй орнуудтай шинжлэх ухаан техникийн талаар хамтарч ажиллахыг дэмжинэ. Энэ зорилгоор холбогдох байгууллагуудыг байгуулах, хүний нөөцийг хөгжүүлэх замаар улс орны боломжийг нэмэгдүүлж бэхжүүлэхэд онцгой анхаарвал зохино. Ийм хамтын ажиллагааг дэмжихэд гол анхаарлаа хүний хүчин зүйл ба зохих байгууллага буй болгох замаар үндэсний чадавхийг бэхжүүлэн сайжруулахад чиглүүлнэ.

3. Хэлэлцэн тохиролцогч Талуудын Бага хурал анхны зөвлөлгөөнөөр шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг урамшуулан дэмжих зорилгоор зуучлах механизмыг буй болгох арга замыг тодорхойлоно.

4. Хэлэлцэн тохиролцогч Талууд уг Конвенцийн зорилтыг хангах үүднээс бодлого, хууль тогтоомжоор шинэ технологи, түүний дотор үндэсний уламжлалт технологийг буй болгох, ашиглах чиглэлээр хамтарч ажиллах хэлбэрийг боловсруулж дэмжинэ. Мөн Талууд боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг солилцох чиглэлийн хамтын ажиллагааг урамшуулан дэмжинэ.

5. Хэлэлцэн тохиролцогч Талууд энэхүү Конвенцийн зорилтод хамаатай технологийг боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөр боловсруулах явдлыг харилцан тохиролцож дэмжинэ.

19 дүгээр зүйл. Биотехнологийг хэрэглэх, түүнээс гарах үр ашиг орлогыг хуваарилах

1. Хэлэлцэн тохирогч Талууд бусад талууд ялангуяа судалгаа шинжилгээ явуулахад зориулж генетикийн нөөцийг олгож байгаа хөгжиж буй орнуудын биотехнологийн шинжилгээ судалгаа явуулах үйл ажиллагаанд үр дүнтэй оролцох талаар холбогдох хууль зүйн, захиргааны, бодлогын арга хэмжээнүүдийг авна.

2. Хэлэлцэн тохиролцогч Талууд бусад талуудад ялангуяа генетикийн нөөцийг олгогч хөгжиж буй орнуудад генетикийн нөөцийг ашиглахтай холбогдсон биотехнологиос гарах үр дүн, ашиг орлогыг шударгаар харилцан тэгш ашиглах боломж олгох талаар холбогдох бүх бололцоотой арга хэмжээг авна. Тийм боломж зөвхөн талууд харилцан тохиролцсон нөхцөлд бий болно.

3. Талууд биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлж болох биотехнологийн үр дүнд хувирсан аливаа амьд организмуудыг аюулгүй дамжуулж ашиглах талаар урьдчилан тохиролцсон журам, бусад арга хэмжээнүүдийг авах шаардлага нөхцөлийг хэлэлцэнэ.

4. Хэлэлцэн тохиролцогч Талууд өөрийн хуулийн үйлчлэх хүрээн дэх 3 дугаар заалтад дурдсан бие махбодийг олгогч аливаа бие хүн, хуулийн этгээдээс тэдгээртэй ажиллахад мөрдөх ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны мөн тухайн бие махбодийн хортой нөлөөллийн талаар байгаа бүхий л мэдээллийг шаардах ба нөгөө талдаа шууд өгнө.

20 дугаар зүйл. Санхүүгийн нөөц

1. Хэлэлцэн тохиролцогч Талууд өөрийн үнэсний төлөвлөгөө, шаардлага, хөтөлбөрийн дагуу энэ Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үндэснийхээ түвшин дэх үйл ажиллагааг бололцооныхоо хэрээр санхүүгийн хувьд урамшуулж дэмжих үүрэг хүлээнэ.

2. Конвенцид оролцогч хөгжингүй орнууд энэ Конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гарах тохиролцсон нэмэлт бүрэн зардлыг нөхөх, Конвенцийн заалт үр ашигтай хэргэжүүлэхэд хөгжиж буй орнуудад шинэ нэмэлт санхүүгийн нөөц олгоно. Энэ зардлыг оролцогч хөгжиж буй орон 21 дүгээр зүйлд дурдсан зохион байгуулалтын бүтэцтэй бодлого, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг харгалзан Талуудын Бага хурлаас тогтоосон нэмэлт зардлын жагсаалтыг баримтлан харилцан тохиролцоно. Хөгжингүйорнуудын энэ үүргийг бусад Талууд үүний дотор зах зээлд шилжиж буй орнууд сайн дураараа хүлээж болно. Талуудын Бага хурал анхны чуулганаараа Конвенцид оролцогч хөгжингүй орнууд, тэдгээрийн үүргийг сайн дураараа хүлээх бусад орнууд, зах зээлд шилжиж байгаа орнуудын жагсаалтыг тогтоох ба түүний Бага хурлаараа үе үе хянан, зохих өөрчлөлтийг тухай бүр нь хийнэ. Мөн түүнчлэн бусад орноос буюу өөр эх үүсвэрээс сайн дурын үндсэн дээр оруулсан хуримтлалыг дэмжинэ. Энэ үүргийг биелүүлэхэд санхүүжилтэд оролцож байгаа Талууд хөрөнгө мөнгийг цаг тухайд нь тэнцүү оруулах, зардлыг хамтран гаргах ёстойг харгалзан үзнэ.

3. Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж оролцогч хөгжингүй орнууд санхүүгийн нөөцийг олгох ба хоёр талын, олон талын бүсийн шугамаар оролцогч хөгжиж буй орнууд түүнийг нь ашиглаж болно.

4. Хэлэлцэн тохиролцогч хөгжиж буй орнуудын Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ үр дүнтэй биелүүлэх чадвар нь хөгжингүй орнууд санхүүгийн нөөц, технологи дамжуулахтай холбоотой Конвенциор хүлээсэн үүргээ хэр зэрэг үр дүнтэй биелүүлэхээс шалтгаална. Гэхдээ хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, ядуурлыг устгасан байдлаар тодорхойлогдоно.

5. Талууд өөрийнхөө санхүүжилт, технологи дамжуулахтай холбоотой үйл ажиллагаандаа буурай хөгжилтэй орнуудын тодорхой хэрэгцээ, онцгой байдлыг бүрэн харгалзан үзнэ.

6. Хэлэлцэн тохиролцогч Талууд оролцогч хөгжиж буй орнууд дах ялангуяа арлын жижиг орнуудын биологийн олон янз байдлын тархалт, байршил онцгой нөхцөлүүдийг анхаарна.

7. Мөн түүнчлэн экологийн хувьд эмзэг, гандуу, хуурай нутаг, далайн эрэг орчмын уулархаг нутгийн хөгжиж буй орнуудын онцгой байдлыг анхаарах ёстой.

21 үгээр зүйл. Санхүүгийн механизм

1. Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор оролцогч хөгжиж буй орнуудад санхүүгийн нөөцийг хөнгөлөлттэй буцалтгүй олгохын тулд дараах холбогдох механизмыг буй болгоно. Энэ Конвенцийн зорилтын дагуу эдгээр механизмыг Талуудын Бага хурлын удирдлага, заавраар хэрэгжүүлэх ба Бага хуралд тайлангаа тавина. Энэ механизмийн үйл ажиллагааг Талуудын Бага хурлын анхын зөвлөлгөөнөөр шийдвэрлэсэн бүтэц, зохион байгуулалтын тусламжтайгаар хэрэгжүүлнэ. Конвенцийн зорилтын дагуу тийм нөөцийг олгох, ашиглах асуудлыг зохицуулах арга хэмжээ, чиг шугам, яаралтай хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, хязгаарлалууд зэргийг Талуудын Бага хурлаар тодорхойлно.

Хэмжээг нь Талуудын Бага хурлаар тодорхойлсон шаардагдах нөөцийн хэмжээгээр 20 дугаар зүйлд заасан хөрөнгө мөнгийг цаг тухайд нь тэнцүү оруулах, мөн зүйлийн 2 дугаар заалтын дагуу жагсаалтад орсон санхүүжүүлэх ажиллагаанд оролцогч Талууд уг зардлыг хамтран гаргах шаардлагыг харгалзан төлбөрийг тогтооно.

Оролцогч хөгжингүй орнуудаас мөн түүнчлэн өөр бусад орон, эх үүсвэрээс сайн дурын хуримтлал оруулж болно. Энэ механизм удирдлагын ардчилсан ил тод системийн үндсэн дээр үйлчилнэ.

2. Санхүүгийн нөөцийг олгох, ашиглах асуудлыг зохицуулах, ашиглалтын байдлыг байнга хянаж дүгнэх замаар хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг шугам, хөтөлбөр, тодорхой хязгаарлал, удирдлагын зарчмыг Талуудын Бага хурал анхныхаа зөвлөлгөөнөөр тодорхойлно.

3. Санхүүгийн механизмын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй холбогдох зохион байгуулалтын бүтэц зөвлөсний дараа Талуудын Бага хурлаас дээр 1 дүгээр заалтыг биелүүлэхэд шаардлагатай арга хэмжээний талаар шийдвэр гаргана.

4. Талуудын Бага хурал энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дараа дээр 2 дугаар заалтанд дурдсан хязгаарлал, удирдлагын зарчмуудыг оролцуулан энэ заалтын дагуу буй болгосон санхүүжилтийн механизмын үр ашгийн талаар тогтмол судалгаа, дүгнэлт хийнэ. Бага хурал энэ судалгаанд үндэслэсэн санхүүжилтийн механизмын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авна.

5. Конвенцид оролцогч Талууд биологийн олон янз байдлыг хамгаалах тогтвортой ашигалахад санхүүгийн нөөц олгох зорилгоор буй болсон санхүүгийн байгууллагыг бэхжүүлэх асуудлыг авч үзнэ.

22 дугаар зүйл. Бусад олон улсын Конвенциудын уялдаа холбоо

1. Энэ Конвенциудын заалтууд нь биологийн олон янз байдал ноцтой хохирол учруулсан буюу учруулж болзошгүй эрх үүргээс бусад тохиоолдолд аливаа Талуудын олон улсын хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр хүлээсэн эрх үүргийг үл хөндөнө.

2. Далай тэнгисийн орчны хувьд Хэлэлцэн тохирогч Талууд далай тэнгисийн эрх зүйгээр олгогдсон улс орнуудын эрх үүргийг зөрчихгүйгээр энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлнэ.

23 дугаар зүйл. Талуудын Бага Хурал

1. Талуудын Бага хурлыг хуралдуулна. Энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил болоод НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Талуудын Бага хурлын анхны зөвлөлгөөнийг зарлан хуралдуулна. Үүнээс хойш ээлжит зөвлөлгөөнийг анхны зөвлөлгөөнөөр тогтоосон хугацаанд байнга хийж байх болно.

2. Ээлжит бус зөвлөлгөөнийг хэрэв бага хурлаас шаардлагатай гэж үзэх, эсвэл аль нэг Тал бичгээр хүсэлт тавьсан тохиолдолд түүнийг Нарийн бичгийн дарга нарын газраас тарааснаас хойш 6 сарын хугацаанд Талуудын гуравны нэгээс доошгүй нь дэмжсэн бол зарлан хуралдуулна.

3. Талуудын Бага хурал зөвшилцөх замаар өөрийн болоод өөрийн байгуулах аливаа туслах байгууллагын Дүрмийг бий болгох ба мөн Нарийн бичгийн дарга нарын газрыг санхүүжүүлэх дүрмийг батална. Ээлжит зөвлөлгөөнөөрөө дараагийн зөвлөлгөөн хүртэлхи хугацааны төсвийг батална.

4. Талуудын Бага хурал энэхүү Конвенцийн хэрэгжилтийг байнга хянах ба энэ зорилгоор;

а) 26 дугаар зүйлийн дагуу танилцуулах ёстой мэдээллийг өгөх хэлбэр, хугацааг тодорхойлох ба уг мэдээлэл болон аливаа туслах байгууллагаас тавих илтгэлийг хэлэлцэнэ;

b) 25 дугаар зүйлийн дагуу танилцуулах биологийн олон янз байдлын талаар шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөмжийг хэлэлцэнэ;

c) 26 дугаар зүйлийн дагуу Протоколыг тухай бүр нь хэлэлцэж батална;

d) 29, 30 дугаар зүйлийн дагуу энэ Конвенц болон түүний хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг тухайн үед нь хэлэлцэж батална;

e) Аливаа Протокол түүний хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж холбогдох шийдвэр гарсан үед тухайн Протоколд оролцогч Талуудад түүнийг батлахыг зөвлөнө.

f) 30 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенцийн нэмэлт хавсралтыг шаардлагатай гэж үзвэл хэлэлцэж батална;

g) энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухаан техникийн асуудлаар зөвлөлгөө өгөх туслах байгууллагуудыг байгуулна.

h) тэдгээртэй хамтран ажиллах хэлбэрийг тодорхойлох зорилгоор энэхүү Конвенцид хамаарах асуудлаар Конвенцийн гүйцэтгэгч байгууллагуудтай Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан холбоо тогтооно.

i) энэхүү Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аливаа нэмэлт арга хэмжээг түүнийг хэрэгжүүлэх явцад хуримтлагдсан туршлагад үндэслэн хэлэлцэж батална.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦИ

ЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенц /цаашид “Конвенц” гэх/-ийн Талууд болохын хувьд;

Конвенцийн 2 дугаар зүйлд тодорхойлсон Конвенцийн эцсийн зорилгод хүрэх зорилгоор;

Конвенцийн заалтуудыг иш үндэс болгон;

Конвенцийн 3 дугаар зүйлийг удирдпага болгон;

Конвенцид оролцогч Талуудын Бага хурлын анхдугаар хуралдааны 1/СР.1 шийдвэрээр батлагдсан Берлины Мандатыг хэрэгжүүлэх зорилгоор

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Энэхүү Протоколд Конвенцийн 1 дүгээр зүйлд агуулагдсан Тодорхойлолтуудыг мөн хэрэглэнэ. Нэмэлт байдлаар:

1.”Тлуудын Бага хурал” гэдэг нь Конвенцид оролцогч Талуудын Бага хурлыг ойлгоно.

2.”Конвенц” гэдэгт 1992 оны 5 дугаар сарын 9-нд Нью-Йорк хотноо батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийг ойлгоно.

3.”Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсэг” гэдэгт Дэлхийн Цаг уурын Байгууллага, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр хоёр 1988 онд хамтран байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсгийг ойлгоно.

4.”Монреалын Протокол” гэж 1987 оны 9 дүгээр сарын 16-нд Монреал хотноо батлагдсан Озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын Протокол, дараа нь түүнд оруулсан залруулга, нэмэлтийг ойлгоно.

5.”Байлцсан болон санал өгсөн Талууд” гэж байлцсан /хуралдаан дээр/ болон эерэг болон сөрөг санал өгч байгаа Талуудыг хэлнэ.

6.”Тал” гэж утгын хувьд өөрөөр тодорхойлогдоогүй бол энэхүу Протоколд оролцогч Талыг хэлнэ.

7.”1 дүгээр хавсралтанд орсон Тал” гэж Конвенцийн 1 дүгээр хавсралт болон түүнд оруулж болох залруулгад нэгдэн орсон, эсхүл Конвенцийн 4 дүгээр зүйлийн 2/д/ заалтын дагуу мэдэгдэл хийсэн Талыг хэлнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

1.1 дүгээр хавсралтанд орсон Тал тус бүр 3 дугаар зүйлийн дагуу хүлээх /хүлэмжийн хийн/ ялгаралтыг бууруулах болон хязгаарлах тоон үүргээ биелүүлэхдээ тогтвортой хөгжлийг хангахын тулд:

/а/Үндэсний онцлог нөхцөлтэйгөө уялдуулан дараахь бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх буюу цаашид нарийвчлан боловсруулах:

/i/Үндэсний эдийн засгийн холбогдох салбаруудын эрчим хүч ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх,

/ii/Байгаль орчныг хамгаалах асуудлаарх олон улсын бусад гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг хариуцлагатай уялдуулан Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийнүүдийн шингээгч, хадгалагч эх үүсвэрийг хамгаалах, нэмэгдүүлэх; ойн аж ахуйг хөтлөн явуулах, ойжуулалт, ойг нөхөн сэргээх үр ашигтай тогтвортой хөгжлийн арга хэмжээг хөхиүлэн дэмжих,

/iii/Уур амьсгалын өөрчлөлтийн бодлоготой уялдуулан хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хэлбэрүүдийг хөхиүлэн дэмжих,

/iv/Эрчим хүчний шинэ болон нөхөн сэргээгдэх хэлбэр, нүүрсхүчлийн хийг шингээгч технологи, байгаль орчинд ээлтэй тэрп/үний болон шинэлэг технологи нэвтрүүлэх, боловсруулах, өргөн хэрэглэхэд дэмжпэг үзүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх,

/v/Конвенцийн зорилгод харш хүлэмжийн хийн хаягдлын эх үүсвэр болох бүх салбарын зах зээлийн боловсронгуй биш байдлыг тууштай бууруулах буюу бүрэн арилгах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн урамшуулал, татвар болон хураамжаас чөлеөлөх, нөхөн төлбөр олгох зэрэг зах зээлийн арга механизмыг хэрэглэх,

/vi/ Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийнүүдийн ялгаралтыг хязгаарлах, бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх явдлыг дэмжих зорилгоор холбогдох салбаруудын шаардлагатай өөрчлөлтийг хөхиүлэн дэмжих,

/vii/ Тээврийн салбарт Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авах,

 

/viii/ Хог хаягдлын боловсруулалт, мөн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээхэд дахин боловсруулах, хэрэглэх замаар метаны ялгаралтын хэмжээг хязгаарлах буюу бууруулах,

/b/Конвенцийн 4 дүгээр зүйлийн 2/е/ 1/ дахь заалтыг үндэслэн энэхүү зүйлээр тодорхойлогдсон бодлого, арга хэмжээ тус бүрийн болон нийт үр ашгийг дээшлүүлэхийн тулд бусад Талуудтай хамтран ажиллана. Энэ зорилгоор эдгээр Талууд ийм бодлого, арга хэмжээний тухай, мөн тэдгээрийг хооронд нь харьцуулах болон дамжуулан хэрэглэх боломж, үр ашгийн талаарх өөрсдийн туршлагыг түгээх, мэдээлэл солилцох талаар алхам хийнэ. Протоколд оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал анхны чуулганаараа эсхүл аль болох боломжтой богино хугацааны дотор холбогдох бүхий л мэдээллийг үндэс болгон ийм хамтын ажиллагааг хэрэгжүүлэх арга замыг авч үзнэ.

2.1 дүгээр хавсралтанд орсон Талууд Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллага болон Олон Улсын Далайн Байгууллагатай хамтран ажиллах замаар Агаарын тээвэр, далайн бункерийн түлшийг ашиглах явцад ялгарах Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийн ялгаралтыг хязгаарлах, бууруулах арга хэмжээ авна.

3.1 дүгээр хавсралтанд орсон Талууд энэхүү Зүйлийн дагуу авах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Конвенцийн 3 дугаар зүйлийг үндэс болгон бусад Талууд, ялангуяа Конвенцийн 4 дүгээр зүйлийн 8 ба 9 дэх заалтад онцлон заасан хөгжиж байгаа орон болох Талуудад учрах уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, олон улсын худалдаа, нийгэм, экологи, эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагаврыг аль болох багасгахыг чармайна. Энэхүү Протоколд оролцогч Талуудын хуралдааны үүргийг гүйцэтгэх Талуудын Бага хурал энэ заалтаар хүлээх үүргийг биелүүлэхэд чиглэсэн цаашдын арга хэмжээг шаардлагатай үед авч болно.

4.Энэхүү Протоколд оролцогч Талуудын хуралдааны үүргийг гүйцэтгэх Талуудын Бага хурал янз бүрийн улс орны онцлог, бодит нөлөөллийг үндэс болгон дээрхи 1 /а/ дахь заалтанд заасан ямар нэг бодлого, арга хэмжээг зохицуулах нь үр ашигтай байна гэсэн шийдвэр гаргавал ийм бодлого, арга хэмжээг зохицуулах ажлыг хэрэгжүүлэх арга зам, эх үүсвэрийг авч үзнэ.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

1.1 дүгээр хавсралтанд орсон Талууд дангаараа болон хамтран А хавсралтанд дурдсан хүлэмжийн хийнүүдийн нүүрсхүчлийн хийд шилжүүлсэн хүний үйл ажиллагаанаас хамаарсан ялгаруулалтын нийлбэр хэмжээ нь В хавсралтанд тэдгээр орны хувьд тогтоож өгсөн ялгаралтыг хязгаарлах болон бууруулах тоон үүргийг биелүүлсэн байхаар тооцоолсон нийт хэмжээнээс хэтрэхгүй байх, ингэхдээ энэхүү Зүйлийн заалтын дагуу, авч үзэж буй хүлэмжийн хийнүүдийн тэдгээр Талуудын нийт ялгаралтын хэмжээ нь үүргийн хугацаа болох 2008-2012 оны үе гэхэд 1990 оны түвшинтэй харьцуулахад дор хаяж 5 хувиар бууруулсан байх нөхцөлийг хангана.

2.1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр 2005 оны үе гэхэд энэхүү Протоколоор хүлээж байгаа үүргээ биелүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гаргасан байна.

3.Үүрэг хүлээх үе бүрийн туршид хуримтлагдах нүүрсхүчлийн хийн хэмжээний шалган тогтоож болох өөрчлөлтөөр хэмжигдэх, хүний үйл ажиллагаатай шууд холбоотой газар ашиглалтын өөрчлөлт, мөн ойн аж ахуйн салбарын 1990 оноос хойшхи хугацаанд хамаарах ойжуулах, ойг нөхөн сэргээх, ойг огтлох зэрэг үйл ажиллагааны дүнд хүлэмжийн хийн эх үүсвэрүүдээс ялгарах болон шингээгчдэд шингэх нүүрсхүчлийн хийн хэмжээний цэвэр өөрчлөлтийг 1 дүгээр хавсралтанд орсон Тал тус бүр энэхүү Зүйлээр хүлээх үүргээ биелүүлэхдээ ашиглана. Эдгээр үйл ажиллагаатай холбоотой эх үүсвэрүүдээс ялгарах болон шингээгчдэд шингэх хүлэмжийн хийн хэмжээг ойлгоход хялбар, шалгах боломжтой хэлбэрээр гаргаж өгөх ба 7 ба 8 дугаар зүйлийн дагуу хянан үзнэ.

4.Протоколд нэгдэгч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага хурлын анхны хуралдаанаас өмнө 1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр 1990 оны үе дэх нүүрстөрөгчийн хэмжээний төвшнийг тогтоох, түүнээс цааших жилүүдийн нүүрстөрөгчийн хэмжээний өөрчлөлтийг тооцоолох боломж олгохын тулд Шинжлэх ухаан, технологийн талаар зөвлөлгөө өгөх туслах байгууллагад /Конвенцийн/ зохих мэдээллийг гаргаж өгнө. Протоколд оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага Хурал анхны хуралдаанаараа, эсхүл түүний дараа боломж бүрдмэгц хөдөө аж ахуйн хөрс, газар ашиглалт, ойн төрөл зүйлийн өөрчлөлттэй холбоотой эх үүсвэрүүдээс ялгарах болон шингээгчдэд шингэх хүлэмжийн хийн хэмжээний өөрчлөлттэй холбогдох хүний үйл ажиллагааны ямар нэмэлт хэлбэрийг 1 дүгээр хавсралтанд орсон Талуудын хувьд тогтоогдсон тоон хэмжээн дээр нэмэх буюу эсхүл тодорхой биш хүчин зүйл, илтгэл мэдээллийн ойлгомжтой байдал, шалгах боломж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсгийн боловсруулсан арга зүй, 5 дугаар зүйлийн дагуу гаргаж өгсөн Шинжлэх ухаан технологийн талаар зөвлөлгөө өгөх туслах байгууллагын гаргасан зөвлөмж, мөн Талуудын Бага хурлын шийдвэр зэргийг үндэслэн 1 дүгээр хавсралтанд орсон Талуудад ноогдсон тоон үүргээс хэрхэн хасах нөхцөл, дүрэм, удирдлага болгох зарчмын асуудлаар шийдвэр гаргана. Ийм шийдвэрийг хоёрдох болон дараагийн үүргийн хугацаануудад мөрдөнө. Талууд хүний үйл ажиллагааны нэмэлт шинэ хэлбэрийн талаарх ийм шийдвэрийг эдгээр төрлийн үйл ажиллагаа 1990 оноос хойших хугацаанд хэрэгжиж байгаа тохиолдолд өөрийн эхний үүрэгт хугацааны хувьд хэрэглэхээр шийдвэрлэж болно.

5.Талуудын Бага хурлын хоёрдугаар хуралдааны 9/СР.2 шийдвэрээр суурь он буюу үе нь тодорхойлогдсон зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа 1 дүгээр хавсралтанд орсон Талууд энэхүү зүйлээр хүлээх үүргээ хэрэгжүүлэхдээ тэр суурь он буюу үеийг хэрэглэнэ. Конвенцийн 12 дугаар зүйлээр хүлээсэн үндэсний эхний тайлангаа хараахан гаргаж өгөөгүй байгаа зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа 1 дүгээр хавсралтанд орсон бусад бүх Талууд 1990 оноос өөр ямар нэг суурь он буюу үеийг энэхүү зүйлээр хүлээх үүргээ хэрэгжүүлэхдээ ашиглахаар төлөвлөж байгаа тухайгаа Протоколд нэгдэгч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага хуралд мөн мэдэгдэж болно. Протоколд нэгдэгч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага хурал энэ мэдэгдлийг хүлээн авах эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

6.Конвенцийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалтын дагуу энэ зүйлд заагдаагүй боловч энэхүү Протоколоор хүлээх үүргийг хэрэгжүүлэхэд нь Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага хурал зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа 1 дүгээр хавсралтанд орсон орнуудын хувьд тодорхой хэмжээгээр уян хатан хандана.

7./Хүлэмжийн хийн/ ялгарлыг хязгаарлах ба бууруулах тоон үүргийн эхний үүргийн хугацаа болох 2008-2012 оны хооронд 1 дүгээр хавсралтанд орсон Тал бүрийн хувьд тогтоосон /бууруулалтын/ хэмжээ нь 1990 оны эсвэл дээрхи 5 дугаар заалтын дагуу тогтоогдсон суурь он буюу үеийн төвшин дэх А хавсралтанд заасан хүлэмжийн хийнүүдийн нүүрсхүчлийн хийд шилжүүлсэн хүний үйл ажиллагаатай холбогдох нийт ялгаруулалтын В хавсралтанд заасан хувь хэмжээг 5-аар үржүүлсэн хэмжээтэй тэнцүү байна. Газар ашиглалт болон ойн аж ахуйн өөрчлөлт 1990 оны хүлэмжийн хийн ялгаралтын цэвэр эх үүсвэр байсан 1 дүгээр хавсралтанд орсон Талуудын хувьд өөрийн тогтоосон /бууруулалтын/ хэмжээгээ тооцохдоо 1990 оны хүний үйл ажиллагаатай холбоотой нүүрсхүчлийн хийд шилжүүлсэн нийт ялгаруулалтын хэмжээнээс 1990 онд газар ашиглалтын өөрчлөлтөөс болж шингээгчдэд шингэсэн хэмжээг хассан 1990 оны буюу суурь үеийн ялгаралтын хэмжээндээ хэмжээг оруулж тооцно.

8.1 дүгээр хавсралтанд орсон Тал тус бүр дээрхи 7 дугаар заалтын дагуу тооцоо хийхдээ ус фторт нүүрстөрөгч, пөрфторт нүүрстөрөгчүүд, гексафторт хүхэр зэрэг хийн хувьд 1995 оныг суурь оноор авч болно.

9.1 дүгээр хавсралтанд орсон Талуудын дараагийн үүргийн үеүдэд хүлээх үүргийг В хавсралтанд залруулга оруулах замаар 21 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу батална. Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүргийг гүйцэтгэх Талуудын Бага хурал ийм /шинэ/ үүргийг авч үзэх асуудлыг дээрх 1 дэх заалтанд дурдсан анхны үүргийн хугацаа дуусахаас дор хаяж 7 жилийн өмнө авч үзэж эхэлнэ.

 

10.Аль нэг Тал 6 ба 17 дугаар Зүйлийн дагуу бусад Талаас /шилжүүлж/ авсан ялгаралтын бууралтын ямар нэг нэгж буюу бууруулахаар төлөвлөсөн хэмжээний аль нэг хэсгийг тухайн Талын хувьд тогтоосон хэмжээн дээр нэмэгдэнэ.

11.Аль нэг Тал 6 ба 17 дугаар зүйлийн дагуу бусад Талд шилжүүлсэн ялгаралтын бууралтын ямар нэг хэсэг эсхүл бууруулахаар төлөвлөсөн хэмжээний аль нэг хэсгийг тухайн Талын хувьд тогтоосон хэмжээнээс хасна.

12.Апь нэг Тал 12 дугаар зүйлийн дагуу бусад Талаас авсан баталгаажсан ялгаралтын бууруулалтын аливаа хэсэг тухайн Талын хувьд тогтоосон хэмжээн дээр нэмэгдэнэ.

13.1 дүгээр хавсралтанд орсон Талын ялгаруулалтын хэмжээ нь үүрэг хүлээх хугацааны туршид энэхүү зүйлээр тогтоогдсон хэмжээнээс нь бага байвал тухайн талын хүсэлтийг үндэслэн энэ зөроөг тухайн Талын хувьд дараагийн үүргийн хугацааны тогтоогдсон хэмжээн дээр нь нэмж өгнө.

14.1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр дээрх 1 дүгээр заалтанд дурдсан үүргийг хэрэгжүүлэхдээ хөгжиж байгаа, ялангуяа конвенцийн 4 дүгээр зүйлийн 8 ба 9 дэх заалтанд дурдсан Талуудын нийгэм, экологи, эдийн засагг үзүүлэх сөрөг нөлөөплийг аль болох багас.гахыг зорино. Тэдгээр заалтуудыг хэрэгжүүлэх асуудлаарх Талуудын Бага хурлын холбогдох шийдвэрүүдийн дагуу Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг г/йцэтгэх Талуудын Бага хурал анхны хуралдаанаараа дээрх заалтуудад дурдсан Талуудад үзүүлэх уур амьсгалын сөрөг нөлөөлөл, авах хариу арга хэмжээний нөлөөллийг багасгахад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатайг авч хэлэлцэнэ. Авч үзэх асуудлуудын дотор санхүүгийн асуудал, даатгал, технологи шилжүүлэх зэрэг асуудал хамаарна.

Дэлгэрэнгүй

Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын конвенци

  /Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 9 дүгээр тусгай дугаарын албан ёсны эх сурвалжаас авав/

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД,

Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагааны хүрээнд тэдгээрт нэрвэгдэж байгаа болон тийм аюул заналхийллийн дор оршиж буй нутаг орны хүн ардад гол анхаарлаа төвлөрүүлж буйг нотлож,

Ган, цөлжилтийн тааламжгүй үр дагаврын талаар олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор улс гүрнүүд болон олон улсын байгууллагууд сэтгэл түгшиж байгааг дурдан,

Эх газрын үлэмж хэсгийг хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутаг эзэлдэг бөгөөд энэ нь дэлхийн хүн амын нэлээд хэсгийн оршин сууж буй газар, аж амьдралынх нь эх сурвалж болдогийг ойлгож,

Ган, цөлжилт нь өргөн хүрээтэй асуудал болж дэлхийн нийт бүс нутагт нөлөөлж, түүнтэй тэмцэх, тэдгээрийн нөлөөллийг бууруулахад олон улсын хамтын нийгэмлэгийн хамтарсан үйл ажиллагаа шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч,

Ган, цөлжилт нь тэдгээрт нэрвэгдэж буй хөгжиж буй орнууд, нэн ялангуяа буурай хөгжилтэй орнуудад болон Африкт эмгэнэлт үр уршиг учруулж байгааг тэмдэглэж,

Физик, биологи, улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн харилцан уялдаа бүхий нарийн түвэгтэй хүчин зүйлийн улмаас цөлжих үйл явц улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэж,

Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа нь ган цөлжилтөд нэрвэгдэж буй улс орнууд цөлжилттэй хангалттай тэмцэхэд нөлөөлж байгааг харгалзан үзэж,

Эдийн засгаа тогтвортой өсгөх, нийгмийн хөгжлөө хангах, ядуурлыг арилгах явдал бол ган, цөлжилтөд нэрвэгдэж буй хөгжиж буй орнууд, ялангуяа Африкийн орнуудын нэн тэргүүний зорилт бөгөөд энэ нь тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нэн чухал нөхцөл болохыг ухамсарлаж,

Ган, цөлжилт нь ядуурал, эрүүл мэнд болон хүнс тэжээлийн хомсдол, хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдах зэрэг нийгмийн чухал асуудлууд болон цагаачлах, шилжин суурьших, хүн амын хөдөлгөөнтэй уялдаа холбоотойгоор тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлдгийг харгалзан үзэж,

Өнгөрсөн хугацаанд улс гүрнүүд болон олон улсын байгууллагуудаас цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах зэрэгт тухайлбал НҮБ-ын Цөлжилтийн асуудлаарх Бага Хурлаар 1977 онд баталсан Цөлжилттэй тэмцэх Үйл ажиллагааны Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гаргасан хүчин чармайлт, хуримтлуулсан туршлагын ач холбогдлыг өндрөөр үнэлж,

Өнгөрсөн хугацаанд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах талаар хүчин чармайлт гаргаж зарим ахиц гарсан хэдий ч тавьсан зорилгодоо хүрээгүйг тэмдэглэж, энэ нь тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд бүх түвшинд шинэ бөгөөд илүү үр дүнтэй алхам хийх шаардлагатай байгааг ухамсарлаж,

Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Бага Хурлаас гаргасан шийдвэр, тухайлбал, ХХI зууны мөрийн хөтөлбөр, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны үндсийг тусгасан түүний 12 дугаар бүлгийн заалтууд нь хүчин төгөлдөр бөгөөд тулгамдсан асуудлууд болохыг хүлээн зөвшөөрч,

ХХI зууны мөрийн хөтөлбөрийн 33 дугаар бүлгийн 13 дугаар зүйлд заасан хөгжингүй орнуудын хүлээх үүрэг амлалтыг үүнтэй уялдуулан дахин нотлож,

Африкт нэн тэргүүний ач холбогдол өгсөн Ерөнхий Ассамблейн 47/188 дугаар тогтоол болон ган, цөлжилтийн талаархи НҮБ-ын холбогдох бусад тогтоол, шийдвэр болон хөтөлбөрүүд, түүнчлэн Африкийн орнууд болон бусад бүс нутгаас хийсэн мэдэгдлүүдийг иш татан,

Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх Рио-де-Жанейрогийн Тунхаглалын 2 дугаар зарчимд улс гүрнүүд НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчимд нийцүүлэн өөрсдийн байгалийн нөөц баялгийг дотоодынхоо байгаль орчин болон хөгжлийн бодлогынхоо дагуу ашиглах бүрэн эрхтэй бөгөөд ингэхдээ тэдний хууль хяналт, эрх зүйн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа нь дотоодын хууль, эрх зүйн хүрээнээс гадна орших бусад улс орон буюу бүс нутгийн байгаль орчинд хохирол учруулахгүй байх хариуцлага хүлээнэ гэдгийг дахин нотолж,

Үндэсний засгийн газрууд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ салбарт гаргах амжилт нь нэрвэгдэж буй нутаг дэвсгэрт явуулах үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарахыг хүлээн зөвшөөрч,

Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах үйл хэрэгт олон улсын түншлэл, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой, шаардлагатай байгааг мөн хүлээн зөвшөөрч,

Тийнхүү нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад, ялангуяа Африкт үр дүнтэй хөрөнгө хүч, тухайлбал санхүүгийн нөөцийг бий болгох, санхүүжилтийн нэмэлт шинэ эх үүсвэрээр хангах, энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд нь шаардагдах технологи нэвтрүүлэх боломж олгохын ач холбогдлыг хүлэн зөвшөөрч,

Төв Ази, Транскавказын ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа орнуудад эдгээр үзэгдлүүд нөлөөлж буй явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж,

Ган, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутаг, ялангуяа хөгжиж буй орнуудын орон нутгийн эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүх шатны үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүрэн оролцог хангахыг онцлон тэмдэглэж,

Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдэд төрийн бус байгууллагууд, бусад томоохон бүлгүүд онцгой үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэж,

Өргөн хүрээтэй цөлжилт, хүрээлэн буй орчны бусад асуудлуудаар олон улсын болон үндэсний хамтын нийгэмлэгүүдийн хоорондын харилцан уялдаа холбоог харгалзан үзэж,

Цөлжилттэй тэмцэх нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенц, Биологийн төрөл зүйлийн тухай Конвенц болон хүрээлэн буй орчныг хамгаалах талаарх бусад конвенциудын зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж болохыг мөн бодолцож,

Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах стратеги нь шинжлэх ухааны нарийн мэдлэг, тогтмол ажиглалт судалгаан дээр үндэслэх болон тэдгээрт байнгын үнэлгээ хийснээр илүү үр дүнтэй болохыг тэмдэглэж,

Үндэсний хөтөлбөр болон нэн тэргүүнд авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, зохицуулалтыг сайжруулах нь амин чухал болохыг хүлээн зөвшөөрч,

Эдүүгээ болон ирээдүй хойч үеийнхний ашиг сонирхлын үүднээс цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар зохих арга хэмжээ авах шийдвэр төгс байгаагаа илэрхийлэн,

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

УДИРТГАЛ

1 дүгээр зүйл

Хэрэглэх нэр томъёо

Энэхүү Конвенцийн зорилгоор:

а) “цөлжилт” гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газрын доройтол болохыг хэлнэ.

б) “цөлжилттэй тэмцэх” гэж тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт газрыг хамгаалах, сайжруулахад чиглэсэн дараахь арга хэмжээнүүдийг хэлнэ. Үүнд:

i. газрын доройтлоос сэргийлэх, түүнийг багасгах,

ii. хэсэгчлэн доройтсон газрыг нөхөн сэргээх,

iii. цөлжсөн газрыг нөхөн сэргээх гэх мэт.

в) “Ган” гэж хур тунадасны хэмжээ хэвийн хэмжээнээс үлэмж багассанаас ус зүйн тэнцвэр ноцтойгоор алдагдаж, газрын өгөөж үржил шим муудах байгалийн үзэгдлийг хэлнэ.

г) “гангийн нөлөөг бууруулах” гэдэг нь цөлжилттэй тэмцэх ажил хэргийн хүрээнд ганг урьдчилан мэдээлэх, нийгэм, байгаль орчныг гангийн нөлөөллөөс хамгаалах үйл ажиллагаа юм.

д) “газар” гэж хөрс, ус, ургамал ба бусад биомасс, түүнчлэн экологи, ус зүйн үзэгдлийг агуулсан газар дэлхийн био бүтээмжийн тогтолцоог хэлнэ.

е) “газрын доройтол” гэж хүний үйл ажиллагаа, хүн амын байршилтай холбоо бүхий:

i. салхи болон усны нөлөөгөөр хөрс элэгдэх,

ii. хөрсний физик, хими, биологи болон эдийн засгийн шинж чанар муудах,

iii. он удаан жилийн турш байгалийн ургамал нөмрөг хомсдох зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт усалгаагүй болон усалгаатай газар тариалан, бэлчээр, ой, модлог ургамалтай газрын хөрсний биологи, эдийн засгийн үр өгөөж буурахыг хэлнэ.

ё) “хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутаг” гэж жилийн дундаж тунадасны хэмжээ, ургамал-хөрсний нийлбэр боломжит ууршилтын хоорондын харьцаа нь 0,05-0,65 хооронд хэлбэлзэх туйлын болон туйл орчмын газраас бусад нутгийг хэлнэ.

ж) “нэрвэгдэж буй газар нутаг” гэж цөлжсөн буюу цөлжих аюулд орж болзошгүй хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутгийг хэлнэ.

з) “нэрвэгдэж буй улс гүрнүүд” гэж нутаг дэвсгэр нь цөлжилтөд нэрвэгдэж буй газар нутагт бүхлээрээ буюу зарим хэсэг нь хамрагдсан улс орныг хэлнэ.

и) “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэж тухайн бүс нутгийн бүрэн эрхт улс орнуудын байгуулсан, гишүүн улсууд нь энэхүү Конвенциор зохицуулагдах асуудлуудын хувьд эрх мэдлээ түүнд шилжүүлсэн, дотоод журмынхаа дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох байгууллагыг хэлнэ.

к) “хөгжингүй орнууд болох Талууд” гэж хөгжингүй орнууд болох Талууд болон хөгжингүй орнуудын үүсгэн байгуулсан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг хэлнэ.

2 дугаар зүйл

Зорилго

1. Энэхүү Конвенцийн зорилго нь нэрвэгдэж буй бүс нутагт тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн “ХХI зууны мөрийн хөтөлбөр”-т нийцүүлэн цогцолбор үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн талаарх зохицуулалтуудын дагуу бүх түвшинд үр дүнтэй арга хэмжээ авах замаар ган, цөлжилтэд ноцтой нэрвэгдэж буй орнууд, ялангуяа Африкт цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад оршино.

2. Энэ зорилгод хүрэхийн тулд нэрвэгдэж буй газар нутгийн хүн амын амьжиргааны түвшин ялангуяа орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх үүднээс газрын өгөөжийг нэмэгдүүлэх, газар ба усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн урт хугацааны иж бүрэн бодлого чухал болно.

3 дугаар зүйл

Зарчим

1. Энэхүү Конвенцийн зорилгод хүрэх, түүний заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд Талууд дор дурдсан зүйлийг удирдлага болгоно. Үүнд:

а) Талууд нь цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа хүн ам, орон нутгийн үүсгэл санаачилгын байгууллагуудыг оролцуулж, улс үндэсний болон орон нутгийн үйл ажиллагааг туслаж дэмжих тааламжтай орчинг бий болгох нөхцөлийг хангах.

б) Талууд олон улсын эв санааны нэгдэл, түншлэлийн үзэл санаагаар дэд бүс, бүс нутаг, олон улсын түвшинд хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулж, шаардлагатай газарт нь санхүү, хүн хүч, зохион байгуулалт, техникийн нөөцийг илүү үр ашигтай төвлөрүүлэх.

в) Талууд нэрвэгдэж буй бүс нутгийн газрын байдал, үнэ цэнэ, усны нөөцийн хомсдол тэдгээрийг зүй зохистой ашиглах зэргийг илүү гүнзгий ойлгуулахын тулд засгийн газрын бүх түвшин, нийгмийн бүлэгүүд, төрийн бус байгууллагууд болон газар эзэмшигчдийн хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх.

г) Талууд нь Конвенцийн Талууд болох нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд ялангуяа, ядуу буурай орнуудын онцгой хэрэгцээ, нөхцөл байдлыг бүрэн хэмжээнд харгалзаж үзэх.

ХОЁРДУГААР ХЭСЭГ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

4 дүгээр зүйл

Нийтлэг үүрэг

1. Талууд энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ дангаараа буюу хамтран эсвэл одоогийн болон хойшдын хоёр болон олон талын зохицуулалтуудын хүрээнд буюу тэдгээрийг хослуулан хэрэгжүүлэх бөгөөд тэгэхдээ хүчин чармайлтыг зохих ёсоор уялдуулах хэрэгцээ байгааг онцлон үзэж, бүхий л түвшинд урт хугацааны уялдаа холбоотой бодлого боловсруулахад анхаарна.

2. Талууд энэхүү Конвенцийн зорилгод хүрэхийг эрмэлзэн:

а) ган, цөлжилтийн явцад үүсэх физик, биологи, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах,

б) олон улс, бүс нутгийн холбогдох байгууллагуудын хүрээнд Конвенцийн Талууд, нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд тус дэм үзүүлэх, олон улсын эдийн засгийн тааламжтай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын худалдаа, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарах;

в) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад ядуурлыг арилгахад чиглэсэн бодлогыг нэгтгэх;

г) ган, цөлжилттэй тэмцэхтэй холбоотойгоор байгаль орчин ба газар, усны нөөцийг хамгаалах чиглэлээр нэрвэгдэж буй Талуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих;

д) дэд бүс, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх;

е) засгийн газар хоорондын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

ё) зохион багууллалтын мехнизмуудыг давхардуулахгүй байх зохих хэлбэрээр тодорхойлох;

ж) нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах явдалд санхүүгийн томоохон нөөц хөрөнгийг гүйлгээнд оруулж, шилжүүлэхэд одоо үйлчилж байгаа хоёр болон олон талын санхүүгийн механизм, зохицуулалтыг ашиглах явдлыг дэмжих.

3. Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд Конвенцийг хэрэгжүүлэхдээ туслалцаа авч болно.

5 дугаар зүйл

Нэрвэгдэж байгаа орнууд болох Талуудын хүлээх үүрэг

Нэрвэгдэж байгаа орнууд болох Талууд 4 дүгээр зүйлд заасан үүргээс гадна дараахь үүргийг нэмж хүлээнэ Үүнд:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад нэн тэргүүний ач холбогдол өгч, өөрсдийн нөхцөл, бололцооныхоо хэрээр хангалттай хөрөнгө, нөөц гаргах;

б) тогтвортой хөгжлийн төлөвлөгөө буюу бодлогын хүрээнд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгч, бодлого, стратегиа боловсруулах;

в) цөлжилт үүсгэж буй шалтгааныг тодорхойлж, цөлжилтийн үйл явцад нөлөөлж байгаа нийгэм эдийн засгийн хүчин зүйлд онцгой анхаарал хандуулах;

г) орон нутгийн хүн амыг мэдээллээр хангах, тэднийг ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудыг төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд оролцуулахад нь дэмжлэг үзүүлэх;

д) одоо үйлчилж байгаа холбогдох хууль, тогтоомжийг бэхжүүлэх, тийм хууль тогтоомж байхгүй тохиолдолд шинээр санаачлан гаргах, урт хугацааны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг бий болгох тааламжтай орчин бүрдүүлэх.

6 дугаар зүйл

Хөгжингүй орнууд болох Талуудын хүлээх үүрэг

Хөгжингүй орнууд болох Талууд 4 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргүүдээс гадна дараахь үүргийг нэмж хүлээнэ. Үүнд:

а) Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд ялангуяа Африкийн болон буурай хөгжилтэй орнуудын тавьж буй хүчин чармайлтыг тохиролцсоны дагуу дангаараа болон хамтран идэвхтэй дэмжих;

б) Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд ялангуяа Африкийн орнуудын цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар урт хугацааны төлөвлөгөө, стратегийг үр дүнтэйгээр боловсруулж хэрэгжүүлэхэд нь санхүүгийн томоохон эх үүсвэр болон бусад хэлбэрийн тусламж үзүүлэх;

в) 20 дугаар зүйлийн 2 б заалтын дагуу санхүүгийн шинэ, нэмэлт эх үүсвэрүүдийг дайчлахад нь туслах

г) хувийн сектор, төрийн бус байгууллага зэрэг бусад эх үүсвэрээс санхүүгийн нөөц боломжийг дайчлах явдлыг хөхиүлэн дэмжих;

д) Конвенцид нэгдэн орсон нэрвэгдэж буй орнууд- Конвенцийн Талууд ялангуяа хөгжиж байгаа орнуудад холбогдох технологи, мэдлэг, нау-хау-г олж авах боломж олгох, дэмжлэг үзүүлэх.

7 дугаар зүйл

Африкт тэргүүн зэргийн

анхаарал хандуулах

Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ нэрвэгдэж буй Талууд болох Африкийн орнуудад тухайн бүс нутагт бүрэлдэн тогтсон онцгой байдлыг харгалзан тэргүүн зэргийн анхаарал тавих бөгөөд ингэхдээ бусад бүс нутгийн нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудыг анхаарлаасаа хөндийрүүлэхгүй байна.

8 дугаар зүйл

Бусад Конвенцитой холбогдох нь

1. Талууд энэхүү Конвенцийн хүрээнд болон Талуудын оролцогч Тал болсон олон улсын бусад холбогдох хэлэлцээрүүдийн, тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенци, Биологийн төрөл зүйлийн тухай Конвенцийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг гэрээ, хэлэлцээр бүрийн үйл ажиллагааг үр ашигтай байлгах зорилгоор, түүнчлэн тэдгээрт тавьж буй хүчин чармайлтыг давхардуулахгүйгээр уялдуулан зохицуулах явдлыг хөхиүлэн дэмжинэ. Талууд ялангуяа, судалгаа шинжилгээ явуулах, боловсон хүчин бэлтгэх, байнгын ажиглалт хийх, мэдээлэл цуглуулах, солилцох чиглэлээр тухайн хэлэлцээрүүдийн зорилгод хүрэхэд тус дөхөм болох хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх явдлыг хөхиүлэн дэмжинэ.

2. Энэхүү Конвенцийн заалтууд нь тухайн Талын хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө нэгдэн орсон хоёр талын, бүс нутгийн болон олон улсын аливаа гэрээ хэлэлцээрээр хүлээсэн эрх, үүргийг үл хөндөнө.

ГУРАВДУГААР ХЭСЭГ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН

АЖИЛЛАГАА, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

1 ДҮГЭЭР БҮЛЭГ: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

9 дүгээр зүйл

Үндсэн арга зам

1. Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болон нэрвэгдэж байгаа бусад Талууд 5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ бүс нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэх хавсралтын хүрээнд буюу өөрөө хэлбэл үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг боловсруулах гэж байгаа тухайгаа Байнгын нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэж, цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах стратегийн үндсэн хэсэг болсон одоогоор амжилттай хэрэгжиж байгаа төлөвлөгөө, хөтөлбөрүүд, дэд болон бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тулгуурлан үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг зохих ёсоор нь боловсруулан мэдээлж, хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрүүдийг газар дээр нь хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан туршлага, судалгааны ажлын үр дүнг үндэслэн олон нийтийн байнгын оролцоотойгоор боловсронгуй болгож, шинэчилж байна. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг бэлтгэх үйл явцыг тогтвортой хөгжлийн үндэсний бодлогыг томъёолох зэрэг бусад хүчин чармайлттай нягт уялдуулах ёстой.

2. Хөгжингүй орнууд болох Талууд 6 дугаар зүйлийн заалтын дагуу төрөл бүрийн туслалцаа үзүүлэхдээ нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд, ялангуяа Африкийн орнуудын үндэсний болоод дэд бүс, бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд шууд юмуу зохих олон талын байгууллагуудаар буюу аль алинаар нь дамжуулан дэмжлэг үзүүлэх явдлыг нэн тэргүүнд тавих ёстой.

3. Талууд НҮБ-ын төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөрүүд болон бусад холбогдох засгийн газар хоорондын байгууллага, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагууд өөрийн эрх хэмжээ, бололцооныхоо хэрээр үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах талаар хамтран ажиллах явдлыг хөхиүлэн дэмжих ёстой.

Дэлгэрэнгүй