Эмэгтэйчүүдийн сүлжээ

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН НОГООНТНУУДЫН ХОЛБООНЫ
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СҮЛЖЭЭ

Ази Номхон Далайн Бүсийн Ногоонтнуудын Холбооны Эмэгтэйчүүдийн Сүлжээ (APGFWN)  нь Ногоон үзэл баримтлал, ногоонтнуудын баримтлах зарчим, тунхагыг дээдлэн эрхэмлэх бүх эмэгтэйчүүдийн нэгдсэн сүлжээ юм. Энэхүү эмэгтэйчүүдийн сүлжээ нь 2015 оны 11-р сард үүсгэн байгууллагдсан.

Эмэгтэйчүүдийн сүлжээний гишүүд нь зөвхөн Ази номхон далайн бүсийн улсаас бүртгэлтэй байх бөгөөд ерөнхий зохицуулагч, нарийн бичгийн дарга, санхүүжүүлэлт хариуцсан мэргэжилтэн нарыг өөрийн гишүүд дундаас нээлттэй сонгон шалгаруулдаг юм.

Энэ нь  эх Дэлхийгээ илүү сайхан байлгах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө чин сэтгэлээсээ өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч Ази Номхон далайн орнуудын бүх эмэгтэйчүүдийг нэгтгэн илүү хүчтэй болгох боломж юм. APGFWN нь бие биенээ урамшуулан дэмжих, хөгжүүлэх, зөвлөх, урам зориг өгөх зорилгоор байгуулагдсан.

Манай 28 гишүүд маань Ази Номхон Далайн бүс нутгийн улсууд болох  Австрали,  Шинэ Зеланд, Энэтхэг, Индонези, Япон, Тайвань, Солонгос, Ливан, Монгол, Непал, Пакистан, Фижи, Филиппин зэрэг 13 улсаас бүрддэг юм.

Эмэгтэйчүүдийн сүлжээний үндсэн зорилго  

  1. Эмэгтэйчүүдийг дэмжих
  2. Мандайлах чадварыг хөгжүүлэх
  3. Чадавхыг хөгжүүлэн, бэхжүүлэх
  4. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох

Эмэгтэйчүүдийн сүлжээ нь сар болгонд Нийгмийн мэдээллийн хэрэгслээр (Skype, Zoom) ашиглан уулзаж, улс орнуудын улс төрийн байдлын явц, тулгамдсан асуудал, хязгаарлалт, хэрэгцээ, өнөөгийн байдал зэргийг хэлэлцэнэ.

(APGFWN)  Эмэгтэйчүүдийн сүлжээ нь одоогоор 2 төсөл дээр ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөр: Сургалтын хөтөлбөр нь улс төр, кампанит ажил, зохион байгуулалтанд эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрт байгаа ногоон үзэл баримтлалтай эмэгтэйчүүдийн удирдагчдаас илүү ихийг сурах онцгой боломж юм. Ази Номхон Далайн орнуудаас эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэлхийн аль ч орны бусад багш нараас суралцах чадварыг сургагч багш нартай холбоход тусалдаг.

Жендэрийн тэгш байдлын гарын авлага: (APGFWN) Эмэгтэйчүүдийн сүлжээ нь Жендэрийн тэгш байдлын гарын авлага боловсруулах ажилд Ази Номхон Далайн Ногоонтнуудын Холбооны гишүүд чөлөөтэй оролцож, боловсруулах ажилд шууд оролцох боломжтой юм. Энэхүү гарын авлага нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлалыг нэмэгдүүлэх, бүх нөөц, боломжоор хангах, илүү олон эмэгтэйчүүдийг улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэх, тэдний байр сууриа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Энэхүү төслөөс хүлээгдэж буй үр дүн нь Ногоон намуудын зүгээс Ази Номхон Далайн Ногоонтнуудын Холбоонд болон өөрийн намын үйл ажиллагаандаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллах амлалт юм.

Эмэгтэйчүүдийн сүлжээний баг хамт олон

Нэр: Saima Gul
Албан тушаал : Нарийн бичгийн дарга (Асан)
Skype: ghazal.mirani
Нэр: Marie Therese Seif
Албан тушаал: Ерөнхий зрхицуулагч
Skype: Marie Therese Seif (mtseif)
Нэр : Rachana Shrestha
Албан тушаал : Нарийн бичгийн дарга
Skype: rachana.1992

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?