Нийгэм дэх хүчирхийлэл: Эмэгтэйчүүдийн эрх
Монголын Ногоон намын эмэгтэйчүүдийн санал санаачлагаар Нийгэм дэх хүчирхийлэл: Эмэгтэйчүүдийн эрх сэдэвт ээлжит онол практикийн бага хурал Засгийн газрын XI-р байрны Дугуй танхимд амжилттай зохион байгууллагдлаа. Энэхүү онол практикийн бага хуралд Монголын судлаач эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөл мөн ХБНГУ-ын Штутгарт хотын Ногоон намын дарга хатагтай Рафаэла Сиблис болон Монгол судлаач эрдэмтэн, зохиолч хатагтай Амэли Шэнк нар урилгаар оролцож илтгэл тавьж, туршлагаа хуваалцав.
Монголын Ногоон нам үргэлж эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулан ажилладаг билээ. Тиймээс нийгэмд тулгамдсан асуудлуудаар сар бүр онол практикийн бага хурал зохион байгууллаж эрдэмтэн судлаачид, нийт иргэдэд нээлттэй илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх хэлбэрээр асуудлуудыг хөндөж шийдэл дэвшүүлдэг энэхүү тогтмол үйл ажиллагааны хүрээнд энэ удаад эмэгтэйчүүдийн эрх, ажлын байрны хүчирхийллийн асуудлыг хэлэлцлээ.
Сэтгэгдэлээ оруулна уу?