Австрали Улсын Queensland мужын Парлиаментийн ордонд сонгуулийн үйл ажиллагааны тухай сургалтанд оролцов.

Ази Номхон далайн бүсийн ногоонтнуудын төлөөлөгчид 2018 оны 11 сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Австрали улсын Brisbane хотноо уулзалт, сургалт зохион байгуулж байгаа билээ. Энэхүү төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд Австрали улсын Queensland мужын Парлиаментийн ордонд ээлжит сургалтаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаа, иргэдийн төлөөлөгчийн хийж буй ажил, зорилго, ажиллах арга барил, туршлагаас суралцаж, мужын сенатор Michael Berkman- тай уулзалт зохион байгууллаа.

Queensland мужын Ногоон намаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч Jonathan Sri өөрийн туршлагаасаа хуваалцав.

 

 

 

 

 

 

 

Дижитал сонгуулийн компанийн давуу тал болон туршлагаа хуваалцаж Австралийн Ногоон намын сонгуулийн менежер John Meyer илтгэл (Communication Strategy) тавив. Тэрээр одоо Michael Berkman-ын оффист ажиллаж байна.

Queensland мужын сенатор Michael Berkman сонгуулийн компанийн үйл ажиллагаа, хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар илтгэл тавив

 

 

 

 

 

 

 

Парлиаментийн ордонд APGF- консулууд дурсгалын зураг татуулав.

 

 

 

 

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?