Ази-Номхон далайн бүсийн ногоонтнуудын уулзалт
Монголын ногоон нам, 2017 оноос эхлэн Ази-Номхон далайн бүсийн ногоонтнуудын холбооны гишүүн 11 улсын (Монгол, Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Тайвань, Пакистан, Непали, Лебон, Соломон арал, Индонез) 14 намыг удирдах 3 улсын нэгээр шалгаран амжилттай ажиллаж байна. Энэхүү эрхэм үүргийнхээ хүрээнд Австрали улсын Queensland-Brisbane хотод зохион байгуулагдаж буй албан уулзалтанд МНН-ын гадаад харилцааны асуудал хариуцсан Н. Болдбаяр, МНН-ын эмэгтэйчүүдийн сүлжээний тэргүүн Т. Саруул нар урилгаар оролцож байна.
Тус хурлаар бүс нутгийн ногоонтнуудын төлөөлөгчид мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Австралийн ногоонтнуудын амжилтаас суралцах, конгресийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, туршлага солилцох, оюутан солилцох хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүч, сонгуулийн үйл ажиллагаа, түүний зохион байгуулалт, хандив, намын санхүүжилт босгох, бүсийн манлайлагч залуучуудыг сургах тусгай хөтөлбөр зэрэг олон чухал асуудлуудыг 2018 оны 12 сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 сарын 10 хүртэл нийт 10 хоног хэлэлцэх болно.
Австрали Улсын Queensland- ын унаган үндэстэний төлөөлөлтэй дурсгалын зураг татуулав
Сэтгэгдэлээ оруулна уу?