Төрийн удирдлагын төлөвлөлтийн ач холбогдол сэдэвт онол практикийн бага хурал

МНН нь улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр гол чухал асуудлуудыг тодорхойлон эрдэмтэн, судлаачид, залуу ногоонтнууд, эмэгтэйчүүдийн сүлжээтэй хамтран онол практикийн бага хурлыг сар бүр амжилттай зохион байгууллаж ирсэн билээ. 2019 оны төлөвлөгөөний дагуу 1 дүгээр сард Төрийн удирдлагын төлөвлөлтийн ач холбогдол сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн онол практикийн бага хуралд:

Судлаач Н. Итгэл Монгол Улсад урт хугацааны нийгмийн төлөвлөлт хэрэгжүүлж байсан тухай сэдэвт илтгэл тавив.

Байгаль орчны судалгааны хүрээлэн ТББ-ын судлаач Ш. Дагва Хүнд үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлөвлөлт сэдэвт илтгэл тавив.

ШУА-ын Газар зүй, геологи төслийн ажилтан Т. Энэбиш Монгол Улсад урт хугацааны эдийн засгийн төлөвлөлт сэдэвт илтгэл тавив.

МНН-ын нийслэлийн намын хорооны дарга Н. Анхбаяр Хүн ам, хөдөлмөрийн нөөцийн тэнцлийн гүйцэтгэл, төлөвлөлтийн асуудал сэдэвт илтгэл тавив

МНН-ын дарга О. Бум-Ялагч “Төлөвлөгөөт эдийн засгийн талаар МНН-ын баримтлах байр суурь” сэдэвтэй илтгэл тавив.

 

Facebook Сэтгэгдэл

Сэтгэгдэлээ оруулна уу?